x

Хойд Солонгосын хэвлэлүүд Сингапурын уулзалт төлөвлөсөн өдрөө болно гэв

АНУ-ын Засгийн газрын тайланд Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэггүй бүс болсны хариуд эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж тусгагджээ.

Хойд Солонгос улсын “Ажилчны Нам”-ын албан ёсны Родонг Синмун сонин АНУ нөлөө бүхий мэдээний агентлагуудыг шүүмжилсэн байна. Тодруулбал, Fox News, CBS, CNN зэрэг агентлагууд дэлхий даяар Хойд Солонгос улс Вашингтоны шаардлагыг биелүүлэн цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоосныхоо хариуд их хэмжээний улс төрийн бус эдийн засгийн дэмжлэг авна гэх мэтээр ойлгуулж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын хэвлэлүүд хэн нэг эрх мэдэлтний гарт ажиллаж худлаа мэдээлэл түгээдэг хэмээн шүүмжилжээ. Хойд Солонгосын төрийн өмчит Korean Central News агентлаг үүнийг англи хэл дээр сийрүүлэн төв мэдээний агентлагуудаараа цацжээ.

“АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНАСАУ эдийн засгийн тусламж, дэмжлэг авахын тулд АНУ-тай хэлэлцээ хийнэ гэж мэдээлж байна. Бид ямар ч тийм хэлэлцээ хийгээгүй. Үүний учрыг тодорхой болгож тодруулах болно. Эдийн засгийн тусламжийн тухайд БНАСАУ хэзээ ч тусламж авахгүй. АНУ- Хойд Солонгос улсын харилцаанд найрсаг өөрчлөлт гарч байгаа нь БНАСАУ-ын ард түмний энх тайван, тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтын ачаар дэлхийд гайхалтай өөрчлөлт гарч байгаад дэлхий нийтээрээ талархан хүлээн авч байна” гэж хойдууд мэдэгджээ.

Мөн тус мэдэгдэлд АНУ-Хойд Солонгос улсын зургадугаар сарын 12-ны өдөр болох Сингапур дахь албан ёсны уулзалт төлөвлөсөн өдрөө зохион байгуулагдах болно гэжээ.

Бямба гаригт Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй албан бус уулзалт зохион байгуулсан билээ. Тэгвэл Мун Жэ Ин тус уулзалтын дараа хэвлэлүүдэд хандан цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосны хариуд АНУ манай улсыг заналхийлдгээ зогсоож, Хойд Солонгосын дэглэмийн аюулгүй байдлыг анхаарч үзэхийг Ким Жон Ун хүсэж байгаа гэдгийг дамжуулсан байна.

Эх сурвалж: YONHAP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top