x

Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайрангууд

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа ямар бүтэцтэй, хэрхэн бүрдүүлэх нь олны сонирхлыг ихэд татаж байна. Аль яаманд хэнийг томилж, хэнтэй хамтарч зүтгэх бол. Хөшигний ард нэлээд юм өрнөж, тэрийг энэ, энийг тэр яамны сайдаар томилуулна эсвэл түүнд томоохон албан тушаал өгөхгүй гэх эрх ашиг хөндөгдөж байгаа. АН, Ерөнхийлөгч хэд, хэдэн хүнээ салбарын сайдад зүтгүүлнэ. МАН өөрийнхөө гишүүдээ томоохон албан тушаалд томилчих юм сан гэж байгаа нь лавтай. Хаана, хаанаа олон хүний эрх ашиг хөндөгдөж, хэрэндээ салбарын сайд, томоохон албан тушаалд тухалчих санаатай хамаг л нарийн арга, ухаанаа шавхан, дээгүүр доогуур гүйж байгаа, одоо ид.

УИХ-д сонгогдож чадаагүй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, нэр дэвшээгүй Д.Тэрбишагва, Ч.Улаан нар “тэтгэвэр”-тээ гарах бус харин ч эсрэгээрээ сайд болохоор санаархан, аль хэдийнэ хэд хэдэн нүүдэл хийгээд буй. Уг нь ард түмэн тэдэнд дүнг нь тавьсан. Одоо хэрхэх нь Ерөнхий сайдын л шийдэх асуудал. Тэд төрд хэрэгтэй “зайран”-гууд байсан уу гэвэл байсан. Харин одоо залуу үед зайгаа тавьж өгөх цаг нь болсоон. Тийм боловсон хүчин Монголын төрд хангалттай бий. Боловсон хүчин гэснээс МАН салбарын сайд, томоохон албан тушаалын томилгоондоо оруулж ирэн, толгойг нь ашиглавал төрд хэрэгтэй хэд хэдэн эрхэм бий. Тэд бол энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Б.Бямбасайхан нар. Хэдийгээр тэд гишүүн болж чадаагүй ч ажлын туршлага, мэдлэг нь яалт ч үгүй Монголын төрд хэрэгтэй. Тиймээс МАН томилгоондоо тэднийг оруулж ирэн, багтаа нэгтгэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч, төрийн ажил ахицтай, урагштай үргэлжлэхэд ч тустай.

ӨМНӨХ ПАРЛАМЕНТАД АН-ын НҮҮРИЙГ ТАХАЛСАН З.НАРАНТУЯА

Сонгуулийн дараа Монголын ард түмэн завханчуудын сонголтод халаглан, түүнийг сонгоогүйд ихэд гайхсан гэвэл үнэнээс зөрөхгүй. “Цэрэнпунцаг, Нарантуяа хоёр л сонгогдох болов уу” гэсэн олны таамаг зөрсөн. Олонх хүн “Яаж ч бодсон Баярсайханаас Нарантуяа дээр. Яагаад ийм юм болчихов оо” гэж халаглаж суухад З.Нарантуяа “МАН өнгөтэй, Баярсайхан ёндоотой байлаа. Түүнийг битгий шүүмжлээрэй. Амжилт хүсье” гээд уужуу хандсан. “Сонгуульд луйвардуулчихлаа” гэх мэт элдэв шалтага тоочин, гоншигноогүй. Ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэдэг улс төрч хүнд байх учиртай зангараг.

Өмнөх парламентын тэр тусмаа АН-ын гишүүдийн гол дүрүүдийн нэг нь З.Нарантуяа байсан. Үргэлж ийм ч төсөл, тийм ч ажил гээд цаас нухаж суудаг, хуулийн төслүүд дээр бүх судалгаагаа өөрөө хийдэг ажил хэрэгч эрхэм. Санхүү, банкны салбарт гарц гаргагч тэр яах аргагүй мөн. Асуудлыг бодитой, зах зээлийн зарчмаар хардаг хуруу дарам гишүүний нэг байсан. Өмнөх парламентад олон асуудал дээр АН З.Нарантуяагаар нүүрээ тахалсан. Харин одоо түүний орон зай төрд хэрэгтэй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт байх учиртай хүмүүсийн нэг тэр мөн.

ХУУЛИЙН САЛБАРТ ТОД МӨРТЭЙ Х.ТЭМҮҮЖИН

УИХ-ын гишүүнээс хоёр ч удаа сонгогдон, хууль зүйн сайдаар ажиллаж явсан Х.Тэмүүжин хуулийн салбарт тод мөртэй эрхэм. Тэрбээр хууль зүйн сайдаар ажиллахдаа “амьгүй” албат байгаагүй. Хуулийн салбарыг шинэчлэхээс гадна хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудын хувилдаан, Ерөнхий прокурор нь өөрөө хуулиа хэрхэн худалдаж, үүгээрээ яаж бэлжиж буйг ил зарласан, олонд илчилсэн. Тэдний үйлдлийг Ерөнхийлөгч өөгшүүлээд суугааг хүртэл илчилсэн. Цагдаагийн цол, зэрэг авлига, хээл хахуулийн уурхай болсныг ч тэр зүгээр өнгөрөөгөөгүй. Харамсалтай нь тэгснээсээ болж тэр адлуулсан. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдгийг тэр биеэрээ, гэр бүлээрээ мэдэрсэн. Ажил, албан тушаалаараа яллуулж, сүүлдээ хэн ч бус “Сайн ах” болж үлдсэн. Тэглээ гээд Х.Тэмүүжин бууж өгөөгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Х.Тэмүүжингийн орон зай хэрэгтэй.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ Б.БЯМБАСАЙХАН

Энэ удаагийн сонгуульд цагдан хорих ангиас өрсөлдсөн зургаан нэр дэвшигчийн нэг нь Б.Бямбасайхан. Тэрбээр “Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад олон жил шалгагдан, өдгөө цагдан хоригдож буй.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн. Тэрбээр Азийн хөгжлийн банкны Манила дахь оффист олон жил зүтгэхдээ Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажилласныг салбарынхан нь сайн мэднэ.

Б.Бямбасайхан Монголдоо ирснийхээ дараа “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хувь нэмэр оруулж, 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн юм.

Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан билээ.

“Дубайн гэрээ”-тэй холбоотой асуудалд Б.Бямбасайхан буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Буруутай, буруугүй гэж шууд дүгнэх нь өрөөсгөл. Хэрвээ хуулийн байгууллага түүнийг буруугүй гэж үзвэл Монголын төрд Б.Бямбасайхан хэрэгтэй.

Эх сурвалж: EGUUR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 2 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 9 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 13 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 21 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 16 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top