x

Г.Занданшатар: Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд минь дэлгэр сайхан наадаарай

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэддээ наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргээд байна.  

Дэлхийд ганц Монгол наадмаа Та бид хорио цээрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон МОНГОЛ НААДАМ зуун зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно.

Эрхэм иргэд ээ,

Улсын Их Хурлын сонгууль 8 дахь удаагаа болж, Та бүхэн маань Үндсэн хуулиар олгосон засаглах эрхээ эдэлж, шинэ парламент, Засгийн газар эмхлэн байгуулагдлаа.

Ард олон Та бүхнийхээ итгэлийг өвөрлөсөн Их Хурал шударга ёсыг тогтоох, төрөө цэгцлэх, нийгмээ эрүүлжүүлэх, хуулийг дээдлэх өөрчлөлт шинэчлэлийг удирдан манлайлах итгэл дүүрэн байна.

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн ойгоо зуун шинэчлэлийн зорилт хэрэгжүүлсэн амжилтаар угтахаар бид төлөвлөж байгаа. Эдгээр зорилтууд нь шударга ёс, хариуцлага сахилга ердийн хэм хэмжээ болсон, зөвхөн хууль засагладаг, эрүүл зөв тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд нь эх орныхоо, баялгийнхаа эзэн нь байж, эрх чөлөө, тэгш эрхтэй, амар амгалан, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад чиглэх болно.

Үр дүнд нь Монгол орон сэргэн мандаж, монгол хүн бүр тэгш дүүрэн амьдрах учиртай. Энэ эрхэм зорилтыг ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурал ард түмэн Та нартайгаа хамтран хэрэгжүүлэх болно.

Бурууг засах, зөвийг зорих чин хүсэл монгол хүн бүрт бий. Үүний төлөө хүчээ нэгтгэх эрмэлзлээр ч дүүрэн байгаа. Энэ шинэ эрчим, эрчит давалгааг бид мэдэрч байна. Тиймээс Та нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулах нь нэр төрийн хэрэг, хүндэт үүрэг билээ.

Сайн цаг, сайхан ирээдүй холгүй, ойрхон бий. Түүнд хүрэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баярын энэ өдөр нийт монголчууддаа хандан уриалъя.

Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд Та нар минь элгээрээ энх амгалан байж, дэлгэр сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2020 оны 7-р сарын 10.  

Улаанбаатар хот.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.87)
    Гадаадад байгаа иргэдээ авчирч чадахгүй юм бол мөнгөн тусламж үзүүлмээр юм.Ийм үед хэдэн тэрбум төгрөгөөр наадамдаж байгаа нь ичмээр байнаах. Монголын төр "би үхэхээр чи үх "гэсэн байдлаар гадаадад байгаа монголчууддаа хандаж байх шивдээ.Сайн цаг ирэх болтугай.
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top