x

Цар тахлыг ялах боломж: Дэлхийн хэвлэлүүд ба ОРОС ВАКЦИН

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Спутник V" вакцин Орос болон дэлхийд юу авчрах тухай бичиж байна.

АНУ

The Washington Post: "Оросын Ерөнхийлөгч Владимир Путин богино хугацаанд сайн пиар хийсэн байж магадгүй. Тэрээр "Гималаин нэрэмжит Халдварт өвчин ба микробиологийн Үндэсний судалгааны төв дэлхийн анхны вакцин бүтээсэн" гэж зарлав. Эм үр дүнтэй болно гэж найдацгаая. Гэхдээ хангалттай мэдээлэл, үзүүлбэр болон вакциныг хурдан тараагдана гэсэн амлалт байхгүй нь түгшээж байна".

The New York Times: "Тэргүүн гүрнүүдийн оролцсон геополитикийн өрсөлдөөний хэлбэртэй болсон цар тахлыг төгсгөх гэсэн оролдлогыг Москвагийн мэдэгдэл ташуурдаад өглөө. Нарийн нягт туршилтгүйгээр батлагдсан байж болох талтай гэж америк эрдэмтдийн мэдэгдсэн, Баруунд шаардлагатай Орос вакциныг үр дүнтэй болно гэж найдаж байна. Хэрэв тэр нь үйлчлэхгүй бол яаран хийсэн алхамууд нь зөвхөн Оросуудад ч биш бусад олон улс оронд, мөн цагаас өмнө үр дүн гаргах гэж буй Трампт гай тарих юм".

ИХ БРИТАНИ

The Times: "Сайтар туршигдаагүй вакциныг ("Спутник V") бүртгэлээ гэсэн шалтгаанаар гарч буй шүүмжлэлд Орос шийдэмгий хариу өгч байна. Түүний мэдэгдсэнээр, вакцин аюултай байж болно гээд байгаа нь үндэслэлгүй аж. “ОросCOVID-19 вирусийн эсрэг вакциныг баталсан дэлхийн анхны орон боллоо, вакциныг түүний хоёр охины нэг өөр дээрээ туршсан бие нь сайн байна” гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин  зарласны дараа энэ талаар томоохон эргэлзээ төрсөн байв.

ГЕРМАН

Frankfurter Rundschau: "Хэрэв орос эрдэмтэд үнэн хэрэгтээ үр дүнтэй, аюулгүй вакциныг бүтээж чадсан бол тэр нь сенсаац болно. Учир нь цар тахлыгг ялах боломж гарч байна. Үүний зэрэгцээ дэлхийд үйлчлэх анхны вакцинтай болох Ерөнхийлөгчийнх нь хүслийг биелүүлсэн хэрэг болно.

Гэхдээ, анхаар! Вакцин бүтээхэд эрдэмтэд шаардлагатай бүх шат дарааллаар явах ёстой. Тэр нь ийм богино хугацаанд байх боломжгүй зүйл. Үүний зэрэгцээ туршилтад хангалттай тооны хүмүүс оролцоогүй. Тиймээс түүний ирээдүйн боломжит худалдан авагчдад зөвлөхөд вакциныг болгоомжтойгоор хэрэглэх нь зүйтэй болов уу гэе".

Volksstimme: "1957 оны аравдугаар сард анхны хиймэл дагуул сансарт ниссэн нь Барууныг чоцоосон билээ. Сансарын өрсөлдөөнд Оросууд гэнэтхэн цойлон гарсан билээ. Одоо ч бүх харц Москвад чиглэв. Владимир Путины зарласан цөмрөлтийг Орос хийж чадав уу? Тийм бол Оросууд вакцин бүтээх өрсөлдөөнд ялах юм. Гэтэл одоо хүртэл баталгаа гараагүй л байна. Оросын эрх баригчдын үйлдэл нь эм бүтээхэд хэрэгтэй олон улсын шалгууртай зөрчилдөж байна".

ФРАНЦ

LeMonde: "Оросын вакцин хангалтай олон хүн дээр туршигдаагүй учир түүний үр дүн, чанар, аюулгүй байдалд олон улсын шинжлэх ухааны хамтын нийгэмлэг эргэлзэж, SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцин бүтээснээ зарлах нь эрт байна гэж үзэж буй. Үүнтэй холбоотойгоор эмнэлэг, ариун цэврийн засгийн шийдвэрт үндэслэн тийм вакцинаар олон нийтийг тарих нь цагаа олоогүй хэрэг болно Учир нь түүний үр дүн, аюулгүй байдал батлагдан тогтоогдоогүй байна".

ИТАЛИ

LaStampa: "COVID-19 халдварын эсрэг вакцин бүтээх өрсөлдөөнд Орос өөрийгөө ялагчаар зарлав. Шинэ вирусийн эсрэг Sars-Cov-2 вакциныг Москва бүртгэлээ гэж Владимир Путин дэлхийд зарлан удалгүй үйлдвэрлэж эхлэнэ гэлээ. Геополитикийн ялгуусан ялалтынхаа цар хүрээг ойлгуулахаар тэр шинэ вакциныг "Спутник V" гэж нэрлэн анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн Зөвлөлтийн мартагдашгүй амжилттай зэрэгцүүлэн тавьлаа. Тэглээ ч шинэ вакцинд эргэлзэж буй хүмүүс байгаа юм".

ШВЕД

Dagensnyheter: "Бага зэргийн туршилтаар хүнд хийгдсэн вакцин ямар үр дүнтэйг бид мэдэхгүй. Тиймээс ч  бид тэр нь янз бүрийн группт тухайлбал, хөгшин хүнд хэрхэн үйлчлэхийг мэдэхгүй байна. Ямар сөрөг үр дагавартай байсны тухай мэдээлэл байхгүй. Орос вакцин нь өргөнөөр хэрэглэх үүднээс дэмжигдсэн дэлхийн анхны вакцин юм. Хятад өмнө нь вакциныг зөвхөн цэргийн зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа. COVID-19-ийн эсрэг вакциныг Орос гаргасан баримт нь зөвхөн сурталцилгааны ялалт биш их орлого олох боломж юм. Оросын вакциныг хэд хэдэн орон сонирхсон. Гэхдээ эрсдэл маш их байна".

ХЯТАД

Global Times: "Вакцин үйлдвэрлэх даяарчлалын өрсөлдөөний талбай нь судалгаанаас зах зээлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжиж байна. Орос коронавирусийн эсрэг вакциныг дэлхийд анх удаагаа бүртгэснээр тэр нь эхэлж буй. 

Үүний дараа, АНУ зуун сая тун вакциныг түүнийг үйлдвэрлэх компанид урьдчилан захиаллаа. Тэр нь Оросын алхамд түгшсэн Америкийн түгшүүрийг харуулж байна. Хятадын шинжээчид энэ алхам нь хүн төрөлхтөн судалгааны талбараас зах зээлийн бүтээгдэхүүнд шилжиж буйг харуулав. Тэр нь олон орнуудыг өөрийн хурдыг нэмэгдүүлэхэд шахалт боллоо".

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 46 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top