x

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төгрөгийн ханшийн уналтаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр Төв банкны мөнгөний бодлого, төгрөгийн ханшийн уналтын талаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ.

Нийт зургаан зүйл бүхий уг асуулгад,

"Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “..Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино..” гэж заасан. Энэ нь Монголбанк үндсэн зорилтынхоо хүрээнд дотоодын санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллах учиртай хэлж байна. Дэлхийн улс орнуудад Төв банк нь үнийн тогтвортой байдал буюу инфляцаа анхаарч, харин валютын ханшийн бодлогыг Төв банк нь Засгийн газартайгаа хамтран тодорхойлж ирсэн практик бий.

Манай улсын үндэсний валют болох төгрөгийн ханш 2016 оны 6 сараас хойш 43.7 хувиар суларчээ. Монгол улсын нийт импортын 70 хувийг ам.доллар-аар хийдэг ба хэрэглээний сагсны 43.7 хувь нь импортын бараа байдаг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсч, энэ нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш Монголбанкны мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ам.долларын хаалтын ханш 1,982.25 төгрөг байсан бол 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,850.19 төгрөгт хүрч бараг 867.94 төгрөгөөр өсөөд байна.

Энэ нь 2016 оноос хойш Монгол төгрөг 43.7 хувиар үнэгүйдсэн үзүүлэлт бөгөөд ам. долларын ханшны чангаралт гадаадын байгууллагуудтай хамтардаг Монголын бизнес эрхлэгчид, мөн ам. долларын зээлтэй зээлдэгчдийн хувьд асар хүнд дарамт болж байна.

Хэдийгээр Монголбанк гадаад валютын нөөцөөсөө их хэмжээний ам.доллараар интервенц хийсээр ирсэн боловч төгрөгийн ханш улам бүр суларсаар байна. Ам.долларын ханш нэмэгдэх бүр суурь үнээ хөөрөгдсөнөөр бага дунд орлоготой иргэд, тэдний дотор тэтгэврийн орлоготой ахмадуудын амьдрал туйлын хүнд байдалд ороод байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 39 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

1. Үндэсний Статистикийн Хорооноос гаргаж буй мэдээллээр М2 мөнгөний нийлүүлэлт 2012 оны 6 сард 7 их наяд 48 тэрбум төгрөг байсан бол 2016 оны 6 сард 11 их наяд 186 тэрбум, 2020 оны 7 сард 21 их наяд 356 тэрбум төгрөгт хүрч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд даруй 10 их наяд төгрөгөөр өсчээ. М2 мөнгөний хэмжээ ийнхүү асар ихээр нэмэгдсэн нь валютын ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн бол танилцуулна уу?

2.  Монгол Улсын нийт өр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд 6 тэрбум 201 сая ам.доллар буюу бараг 18.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 4,785.8 сая ам.доллар байсан бол 2020 оны эхний улиралд  7,235.4 сая ам.долларт хүрч даруй 2,449.6 сая ам.доллараар нэмэгдлээ. Монгол Улсын болон Засгийн газрын өрийн хэмжээ ийнхүү асар ихээр нэмэгдсэн нь валютын ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн бол танилцуулна уу?

3. Төсвийн алдагдал 4 жил дараалан 2 их наяд төгрөгөөс давсан. Гэтэл шинээр өргөн барьж буй төсвийн тодотголд Нэгдсэн төсвийн тэнцлийг бас дахин 2 их наяд 771 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Төсвийн алдагдал бол өр. Ийнхүү Та бүхэн засаглаж байх хугацаанд нийтдээ 12 их наяд төгрөг давсан төсвийн алдагдал гаргасан байна. Түүхэн дээд амжилт тогтоож байгаа ийм хэмжээний архагшсан алдагдал бол зөвхөн дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудын төсөвт байдаг үзэгдэл юм. Ийм их алдагдал үндэсний валютын ам.долларт харьцах ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар тооцоо судалгаа хийсэн бол танилцуулна уу?

4. Эдийн засгийн хямрал нүүрэлсэн 2015 онд экспортод 4 тэрбум 669.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаж байсан бол 2019 онд 7 тэрбум 619.7 сая ам.долларт хүрч 3 тэрбум ам.доллар-аар өссөн байна. Ийнхүү эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас орж ирэх валют асар их хэмжээгээр нэмэгдэж байхад ам.долларын ханш ямар шалтгаанаар буурахгүй байгааг тайлбарлана уу? Монгол улс гадаад худалдаанаас орж ирэх валютаа хянаж чадаж байна уу?

5.  Ханшийг тогтоох зорилгоор Монголбанкнаас хийсэн валютын интервенцийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүрээр тооцон гаргаж ирүүлнэ үү.

6. Монголбанкны цэвэршүүлсэн алтны мэдээг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүрээр ирүүлнэ үү.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Танаас хүсье" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top