x

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаандаа нэг л цахим хуудас ашиглана

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль ирэх сарын 15-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодрууллаа.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-СЕХ нь Ерөнхийлөгчийн болон, УИХ-ын сонгуулийг зохион байгуулах, аймаг, дүүрэг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо ИТХ-ын сонгуулийг удирдан зохион байгуулдаг юм. Энэ хүрээнд холбогдох байгууллагууд төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацаа энэ сарын 8-нд дууссан.

-Нийт хэдэн нэр дэвшигч материалаа ирүүлсэн бэ?

-Одоогоор аймаг, нийслэлийн Сонгуулийн хороод нам, эвсэл болон нэр дэвшигчдийн тоог нэгтгэж байгаа. Эцсийн тоо ирээгүй байна. Одоо нэр дэвшигчдийн бичиг баримтыг нягтлан шалгаад хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан эсэхийг хянана. Шаардлага хангаагүй бол бүртгэхээс татгалзана. Тухайлбал, татварын өртэй хүн нэр дэвших эрхгүй тул Сонгуулийн хороо татгалзсан хариу өгнө. Ингээд хуульд заасан хугацаанд татвараа төлөөд, бичиг баримтын зөрчлөө арилгаад дахиад материалаа ирүүлбэл бүртгэх боломжтой. Түүнчлэн нам, эвслийн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх ч боломжтой.

-УИХ-аас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуульд ямар зохицуулалт орсон бэ?

-2016 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг Сонгуулийн тухай хуулиар зохион байгуулсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохион байгуулдаг байсан. 2020 оны ээлжит сонгуулийг УИХ-ын баталсан бие даасан хуулийн дагуу зохион байгуулж байна. Энэ хуульд өмнөх нэгдсэн хуулиас онцлогтой хэд хэдэн заалт орсон.

Сонгогчдод мэдвэл зохих заалтуудаас танилцуулбал сонгуулийн санал авах цагт өөрчлөлт орлоо. Өмнө нь 07.00-22.00 цагт санал авдаг байсан бол 20.00 цаг болгон богиносгосон. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар бол сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 14-нд 09.00-20.00 цагт санал авна. Энэ сонгуулиар орон нутгийн сонгогч аймгийн ИТХ, сумын ИТХ-ын, нийслэлийн сонгогч НИТХ-ын болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөө сонгоно.

Сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлага ч өөрчлөгдсөн. Тухайлбал, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс нам, эвслээс  нэр дэвшэгчдийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх (эрэгтэй/эмэгтэй) байна гэсэн заалт бий. Мөн хоёр шатны сонгуульд зэрэг нэр дэвшиж болхоор зохицуулалт орсон байгаа. Тодруулбал, сумын ИТХ-д нэр дэвшиж байгаа хүн харьяа аймгийнхаа, дүүргийн нэр дэвшигч НИТХ-д давхар нэр дэвшиж болно гэсэн үг. Түүнчлэн өмнө нь сонгогдох буюу нэр дэвшигчийн насны доод хязгаар 21 байсныг 18 болгож бууруулсан. Мөн төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол наймдугаар сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Үүнд, нэмэгдсэн нэг заалт нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслийн Удирдах зөвлөлийн гишүүн байвал мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх заалт бий. Авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээр шийтгүүлээд, шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. Ял шийтгэл эдэлж байсан ч хугацаа нь дууссан хүнд энэ заалт үйлчлэхгүй.

-Хоёр шатны сонгуульд давхар нэр дэвшигч аль аль тойрогтоо ялалт байгуулсан тохиолдолд хоёуланд нь ажиллана гэсэн үг үү?

-Тийм. Сум болон аймагтаа давхар нэр дэвшээд сонгогдсон бол сумандаа ч, аймагтаа ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллана. Нийслэлд мөн энэ зарчмаар ажиллах юм.

-Сонгуулийн сурталчилгааны тухайд?

-Сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаа 14 хоног. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 30-нд гардуулаад, сурталчилгаа эхэлнэ. Ингээд ирэх сарын 13-ны 23.59 цагт сурталчилгаагаа хаах юм. Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран цахим орчинд сонгуулийн сурталчилгаа хийх журамд өөрчлөлт оруулсан. Нэр дэвшигч нь бол өөрийн  нэг цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулж болно. Тухайн цахим хуудсаа аймаг, нийслэлийн Сонгуулийн хороонд заавал бүртгүүлсэн байх ёстой. Хэрэв бүртгүүлээгүй бол тухайн цахим хуудсын хандалтыг хязгаарлаж хаах юм.

-Нэг цахим хуудастай байна гэдэг нь мэдээллийн хуудас уу. Эсхүл олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк хуудсыг хэлж байна уу?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нэг мэдээллийн цахим хуудас, нэг фейсбүүк хуудсаар сурталчилгаа хийх эрхтэй байсан. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь дээрх хоёроос аль нэгийг нь сонгож сурталчилгаагаа хийнэ.

-Цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлэх хугацаа хэзээ дуусах вэ?

-Нэр дэвшигчийн үнэмлэх авснаасаа хойш 3 хоногийн дотор бүртгүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 3-наас өмнө бүртгүүлнэ.

-Сонгогчийн нэрсийн жагсаалт гарсан уу?

-Ерөнхийдөө 2.1 сая иргэн санал өгөх байх. Одоогоор нэрсийн жагсаалт эцэслэж гараагүй байна. Иргэд УБЕГ-ын burtgel.gov.mn цахим хуудсаар зочилж, сонгогчийн нэрсийн жагсаалтаа шалгах боломжтой. УИХ-ын сонгуулийн үеийнхтэй ижил гэсэн үг.

-Монгол Улс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд олон сар боллоо. Энэ нөхцөлд ч УИХ-ын ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Ирэх сард дэглэмийг цуцлахгүй бол орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай ижил зохицуулалтаар зохион байгуулах уу?

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах журам бол зөвхөн нэг удаа үйлчлэх зохицуулалттай. Тиймээс дээрхтэй ижил журмыг дахин батлах уу, орон нутгийн сонгуулийн үеэр хэрхэн ажиллах вэ зэргийг тодруулахаар СЕХ-ноос УОК-т хүсэлт хүргүүлсэн. УОК, Засгийн газраас тодорхой шийдвэр гарах юм бол тухайн үед нь нийтэд мэдээлнэ. Одоогоор хариу ирээгүй байна.

-Онцгой нөхцөлд зохион байгуулж байгаа тул УИХ сонгуулийн үеэр Засгийн газраас нэмэлт санхүүжилт гаргасан. Дэглэм цуцлагдахгүй бол энэ асуудал дахин яригдах уу?

-Тэгнэ. Ариутгалын бодис, амны хаалт зэргээс эхлээд зардал гарах тул нэмэлт санхүүжилт хэрэгтэй болно. Одоохондоо баталсан төсөвтөө багтаагаад сонгуулиа зохион байгуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах шийдвэр гарвал энэ асуудал яригдаж таарна. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top