x

Googlers 2500 ам.долларын оюутны зээл авах боломжтой боллоо

2021 оноос эхлэн “Google” өөрсдийн ажилчид болох Googlers бүрт зориулж оюутны зээлийн 2,500 хүртэлх долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд их сургуулийн сургалтын төлбөрт төлдөг их хэмжээний мөнгө хэмнэж түүний оронд өөрсдийн амьдрах байртай болох, гэр бүлтэй болох зэрэг амьдралын бусад чухал асуудалд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх нь.

Мөн тус компаний Олон улсын сан хариуцсан захирал Жон Кайсэ “Ирэх жилүүдэд залуу үеийг дэмжсэн энэ хөтөлбөрийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Оюутны зээлийн өр дэлхийн хэмжээнд анхаарал татсан асуудал бөгөөд тэр дундаа Америкчууд сүүлийн арван жилийн дотор оюутны зээлийн хоёр дахин их хуримтлагдсан өртэй болж, 1.5 их наяд ам.долларын алдагдал хүлээгээд байгаа. Мөн түүнчлэн энэ төрлийн зээл өнгөт арьст эмэгтэйчүүдэд бүр их нөлөөлдөг байна. Тодруулбал, хар арьст коллеж төгсөгчид бакалавраа төгсөөд дөрвөн жилийн дараа цагаан арьст төгсөгчдөөс 25000 долларын илүү оюутны өртэй байдаг байна.

Мөн Жон Кайсэ хийсэн мэдэгдэлдээ, “Санхүүгийн тэгш бус байдал нь боловсролоор дамжиж ирдэг аливаа боломжуудыг боож хаах ёсгүй. Бид удаан хугацааны туршид боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээ дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг олж авахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд нэмэр болох ажлуудыг хийж ирсэн. Өнгөрсөн Дол дугаар сард бид Google-ийн “карьерын гэрчилгээний шинэ багц”-ыг зарласан. Энэ нь коллежийн зэрэг шаардагдахгүйгээр өндөр цалинтай өндөр өсөлттэй ажлын байранд өрсөлдөхүйц мэргэшсэн хүчин болоход нь туслах болно” гэж цохон тэмдэглэсэн юм. 

Google “карьерын гэрчилгээний шинэ багц”-аа бакалаврын дөрвөн жилийн зэрэгтэй дүйцэхүйц гэж үзэж байгаа юм. Түүнчлэн АНУ дахь их сургуулиуд, боловсон хүчний түншүүдтэйгээ хамтран 2021 оноос эхлэн Google-тэй холбоотой төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүст боловсролын дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.

Б.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 26 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 37 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top