x

Америк ардчилалаа хадгалж чадах уу?

АНУ тун удахгүй 46 дахь ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Орон нутгийн цагаар өнгөрсөн Мягмар гаригт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп, дэд ерөнхийлөгч асан Жой Жозеф Р.Байден нарын анхны мэтгэлцээн боллоо.

Мэтгэлцээний турш гаргасан, ерөнхийлөгч Трампын үйлдэл “Америк ардчилсан хэвээр оршин тогтнож байна уу” гэдэг асуултыг дэлхийн нийтээс асуухад хүргэлээ. Нью-Ёорк Таймс дэлхийн өнцөг булан бүрт суугаа зарим дипломат сурвалжлагчдын үзэл бодлыг дараах байдлаар нэгтгэжээ.


Олон нийт ерөнхийлөгч Трампыг хөтлөгч болон өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн, бухимдсан, бусниулсан байдлыг нийтээрээ “буруушааж” байна. Мэтгэлцээний дундуур ноён Байден Трампыг "алиалагч" гэж нэрлээд "дуугүй бай л даа" гэж аргаа баран гуйсан юм.


Коммунист намын “Global Times” сонины редактор Ху Сижинь “АНУ-ын улс төрийн дээд цэг дээр ийм эмх замбараагүй байгаа нь АНУ-ын нийгмийн хуваагдал, түгшүүр, АНУ-ын улс төрийн системийн тэнцвэргүй байдлыг улам бүр алдагдсныг харуулж байна” гэж бичжээ.


Зарим хүмүүс энэ үйл явдлаас үүдэн “хэдийнэ ардчиллаа алдчихаж” хэмээн эмгэнэн гашуудаж байна. Токиогийн Их сургуулийн Америк судлалын профессор “Америк шаварт хутгалдсан мэт хэв маягаас болж живж байна” гэсэн байна.


Мэдээж эцсийн дүндээ Америкийн сонгогчид асуудлыг шийдэх хэдий ч сонгууль, улс төр хэдий нь хяналтаас гарах гэж байна гэдэгтэй Европын ихэнх сэтгүүлчид санал нэг байгаа бөгөөд энэхүү мэтгэлцээн нь Америкийн ардчиллын муу хэлбэрийг харуулж байна." гэж Берлин дэх Германы Маршал сангийн шинжээч Ульрих Спек хэлэв. Мөн тэрээр “Америкт улс төрийн санал зөрөлдөөнтэй байсан ч "маргаан мэтгэлцээн буулт хийх замаар шийдэгдэж, бүгд найрамдах улс хэвээр байна", "энэ хүч ямар нэгэн ёс суртахуунтай нягт холбоотой” гэж нэмж бичжээ. 

Олонх хүмүүс Ноён Трамп санал хураалтыг луйвраар бохирдуулна гэж таамгалаж байсан бол одоо сонгуулийн үйл явцын бүрэн бүтэн байдалд хамгийн ихээр, шууд заналхийлж байгаа том аюул нь Ерөнхийлөгч өөрөө хэмээх боллоо.

Б.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 26 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top