x

Албаны асуудал буюу дэлхийн улс орнуудын сургуулийн дрэсс код

Дэлхийн улс орны томчууд сурагчийн дүрэмт хувцасны талаар маргаж суух хоорондуур хүүдүүд түүнийг өмссөөр  явна. Зарим нь бүр ч их тааламжтайгаар.

Бутан

Бутан хүүхдүүд одоо ч үндэсний гол хувцас байсан дресс-кодыг сургуульдаа өмсөх ёстой.  Хүүхдүүд "гхо" гэх энэ халатны энгэртээ сурах бичгээ хүртэл өвөртлөөд явдаг.

Туркменистан

Хүмүүжлийн ажилд нэн түрүүнд үндэсний үнэт зүйлс байх ёстой гэж энэ улсын Ерөнхийлөгч үздэг ба түүний нэг хэрэгжилт нь сурагчийн хувцас болж байна. Нарийн хээтэй урт ногоон даашинз, гараар хатгасан хатгамалтай тоорцог, хар туузаар боосон хоёр салаа гэзэг нь сурагч охидын хувцас бол харин хөвгүүдийн хувьд хамгийн чухал нь тоорцог малгай байдаг. Түүнийг титэмтэй юм шиг бардам, бахархалтайгаар өмсөх ёстой гэнэ.

Өмнөд Солонгос

Өнөөдөр сургуульд сурагчийн дүрэмт хувцас өмсөхийг шаарддаггүй ч сурагчдын 90 хувь түүгээр дуртайяа гоёдог. Онцын стиль байхгүй, цагаан цамц, зангиа, блейзер, хөвгүүдийн брюк, охидын юбка. Гэхдээ "кёбок" гэх сурагчийн хувцас энэ улсад моодны хувцасны адилхан утгатай болжээ. Түүнийг сурагч насаа өнгөрөөсөн загвар өмсөгчид, дуучид өмсөн залуу үзэгчдийг татах хэрэгсэл болгодог.

Вьетнам

Урт цагаан даашинзийн цамцтай, шовгор конусан хэлбэртэй бүрх малгайтай дугуй унасан охидын энэ хувцас Вьетнамдаа бараг л сонгодог загвар. Ахлах ангийнхан өнөөдөр цасан цагаан өнгийн "аозай" гэх үндэсний хувцас өмсөнө. Меконг мөрний цутгалангийн бүсэд тэр нь өдөр тутмын дүрэмт хувцас бөгөөд бусад нутагт түүнийг зөвхөн чухал баяруудаар өмсөх гоёл болгодог гэнэ.

Куба

Эрх чөлөөний арлынханы сурагчийн төрх насаар зохицуулагддаг. Ахлах ангийнхны сурагчийн хувцасны дээд хэсэг цэнхэр доод хэсэг нь хар хөх. Харин дунд ангийнхны хувцасны дээд хэсэг цагаан доод хэсэг нь шар. Бага сургуулийн сурагчид цагаан цамц, ба хүрэн улаан брюк өмд (хөвгүүд) эсвэл сарафан (охид) өмсөнө. Заавал байх аксессуар нь улаан заримдаа цэнхэр өнгийн пионерийн галстук аж.

Япон

Усан цэргийн стилийн дүрэмт хувцасыг 1920-иод онуудад охидуудад зориулан зохиомон гэх ба ХХ зууны сүүлчээр бараг л шүтээн болон хувирчээ. Сурагч охид хувцсандаа их уран бүтээлчээр ханддаг ба урт түрийтэй оймсоо шалагнуулахгүйн тулд тусгай цавуугаар хөлдөө наана. Банзлаа сургууль хүрэх замдаа богино болгон нугладаг байна.

Гана

Улсын сургуулиудад сурагчийн хувцас нэгдсэн нэг загварынх ба түүнийг заавал өмсөх ёстой. Хувцасны дээд хэсэг шар тоорын өнгөтэй, доод хэсэг нь бараан хүрэн. Сургуулиудыг энгэрийн зүүн хэсэгт нь зүүсэн сургуулийн эмблемээр ялгадаг. Ядуус хүүхдүүдэд сурагчийн хувцас заримдаа боловсрол авахад нь саад болдог гэхдээ засгийн газар нь үе үе үнэгүйгээр сурагчийн хувцас тараадаг ажээ.

Их Британи

Яг энэ оронд л дэлхийн анхны сургуулийн дүрэмт хувцас бүр XVI зуунд гарч иржээ. Өнөөдөр заавал түүнийг өмс гээд шахсан хууль байхгүй ч сурагчийн дүрэмт хувцас бүс нутаг, тодорхой нэгэн сургууль зэргээс хамааран ихээр дэлгэрсэн байгаа. Английн Christ’s Hospital School гэхэд л түүнийг “цэнхэр пальтотнуудын сургууль” гэж нэрлэдэг. Анх 1553 онд бий болгосон сурагчийн хувцас нь урт цэнхэр пальто, “шүүгчийн зангиа”, богино өмд (кюлота), нар урт оймсноор бүрэлдэж байлаа. Түүнийг анхныхаар нь хадгалах нь зүйтэй гэж сурагчид 2011 онд саналаа өгсөн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top