x

Тэнгэрийн заадасны гол дахь Хар нүх: Физикийн “Нобель” олгогдсон гол шалтгаан

Физикийн шинжлэх ухааны Нобелийн шагналтнууд тодорлоо.

2020 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Хар нүхийг судлан баталсан Британи физикч Рожер Пенроуз, манай галактикийн дунд супер жинтэй маш чигжүү биетийг олж илрүүлсэн Немец астрофизикч Рейнхард Генцель болон Америк одон орон судлаач Андреа Гез нарт олголоо. Тэдний энэ нээлт нь биетийн бүтцийн талаар олон тооны асуудал босгож, цаашдын судалгаанд нь түлхэц өгсөн байна. 

Сүүлийн үед шагналыг алдартнуудад ямар нэгэн хийсвэр эдийн төлөө өгөх нь нэмэгджээ. Энэ тохиолдолд математикийн сингулярностийн теоремын талаар яригдаж байна. Энэ нь харьцангуйн онолын теоремууд юм. Хокинг-Пенроузын теорем гэж байгаа. Сингулярностийг нь хэн ч хараагүй. Сингулярность гэдэг нь энгийнээр хэлбэл математикийн функци нь тогтмол биш байдаг цэг юм. Таталцлын сингулярность гэдэг нь орон зай ба хугацааны континуум нь маш их хугаран төгсгөлгүй болдог хэсэг юм. Хэрэв хар нүх байдаг бол тэр нь хар нүхний хаяагаар гүнзгийрсэн байх учиртай. Тэр нь хар нүх үүсч байгаа гэсэн үг юм. Харьцангуйн онолын тодорхой нөхцөлд хар нүхнүүд үүсдэг болж таараад байгаа юм. Пенроузын онол хар нүх заавал байх ёстой тухайд юм. Тэр нь нэлээдгүй математик түүх болж байна.

Пенроуз 1965 онд харьцангуйн ерөнхий онол нь хар нүх байгааг хэлээд байгаа юм гэж баталжээ. Тэр тэднийг үнэн хэрэгтээ үүсэн бий болж болно гээд нэлээдгүй дэлгэрэнгүйгээр зураглан бичжээ. Түүний энэ нээлтийг Альберт Эйнштейны судалгааны дараа харьцангуйн онолын хөгжилд оруулсан чухал хувь нэмэр гэж тооцогддог.

Генцель болон Гезийн группууд манай галактик Тэнгэрийн заадас дунд 4 сая нарны хэмжээний жинтэй, нарны аймгийн хэмжээний, маш олон оддыг ухаан алдам хурдаар орчиндоо тойруулж байдаг үл харагдах биет байгаа гэж тогтоосон байна.

Цаашдын ажиглалт нь ийм зүйлийн чадвартай цорын ганц биет нь хар нүх гэдгийг үзүүлсэн юм.

“Энэ жилийн шагналтнуудын нээлт нь маш чигжүү, хэт хүнд жинтэй биетүүдийг судлах шинэ замыг нээж өглөө. Гэхдээ тэр ер бусын биетүүд нь маш олон асуулт гарган цаашид тэднийг судлах түлхэц болж байна. Тэр нь эдгээр биетийн дотоод бүтцээс асуудлаас гадна  манай таталцлын онолыг хар нүхний ойр экстрем нөхцөлд туршин үзэх боломжийг гаргаж байна” хэмээн Физикийн шагналын хорооны дарга Дэвид Хэвиленд хэлсэн байна. 

Хар нүхний анхны гэрэл зураг

Хар нүх— Pitch Black  гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион ангижран гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг.

2019 онд Нобелийн физикийн шагналыг  бас сансарын судалгааны эрдэмтэд  авч байлаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.11)
    Хар нүх рүү орохоор мөнх настай болдог
    2020 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 17 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 26 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 37 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top