x

Нобелийн шагнал гэж юу вэ?

Энэ оны Нобелийн шагнал хүртэгчдийн аравдугаар сарын 5-12-ны хооронд Стокгольм болон Осло хотуудад зарлаж байна. 

Өнгөрсөн даваа гаригт анагаах ухааны салбарын Нобелийн шагналтангууд тодорсон бол өчигдөр Физикийн шинжлэх ухааны шагналтнууд тодорлоо.

Ингээд Нобэлийн шагналын тухай тоо баримтуудыг хүргэж байна. 

Динамитийг зохион бүтээсэн Альфред Нобель 1895 онд хүн төрөлхтний сайн сайхны төлөө зохион бүтээдэг, туурвидаг, үйлчилдэг хүмүүст хөрөнгөнийхөө хамгийн их хувийг өгөх сан байгуулжээ. Өнөөдөр Нобелийнхан физик, хими, физиологи, анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засгийн шинжлэх ухааны салбар дахь томоохон амжилтыг алдаршуулж, шагнадаг. 1901-2019 оны хооронд ойролцоогоор 600 нобелийн шагнал олгожээ.

Шагналыг хоёр удаа хүртсэн хүмүүсийг тоолоод шагналтны жагсаалтад 919 хүн, 24 байгууллага байгаа аж. Шагналыг нийтдээ 53 эмэгтэй хүртэж байжээ. Шагналтнуудын дундаж нас нь 60 бол хамгийн залуу шагналтан нь 2014 онд Энх тайвны шагнал авсан Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай Малала Юсуфзаи гэдэг охин болсон юм.

Өмнө нь 1915 оны шагналтан 25 настай англи физикч Лоуренс Брэгг олон жилээр залуу гэж нэрлэгдэж байсан юм. Хамгийн өндөр настай шагналтан нь өнгөрсөн оны Химийн салбарын шагналтан америк эрдэмтэн 97 настай Жон Гудинаф байгаа. Харин өмнөх жилд нь америк физикч Артур Ашкин 96 настайдаа шагнал авч байв. 

Нобелийн шагналтнуудын дунд гэр бүлийн таван хос байна. Үүнд Мария ба Пьер Кюри (1903оны Физикийн); Ирэн Жолио-Кюри ба Фредерик Жолио (1935 оны Химийн); Герти ба Карл Кори (1947 оны Бие судлал. Анагаахын); Гуннар Мюрдаль (1974 оны Эдийн засгийн) ба Альва Мюрдаль (1982 оны Энх тайвны); Май-Бритт ба Эдвард Мозер (2014 оны Бие судлал, Анагаахын) тус тус шагналтан болж байжээ.

Эцэг, хүү хоёрт зургаан удаа шагналтан болсны тоонд: Физикчид Нильс ба Оге Бор (1922 ба 1975 онууд) орж байгаа бол ах дүү Ян Тинберген (1969 оны Эдийн засаг) ба Николаас Тинберген (1973 оны Анагаахын) шагнал авч байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • С. Одсор (192.82.76.1)
    Ёстой гоё юм мэдэж авлаа Википэдиа толидоо баярлалаа
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 17 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 26 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 37 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top