x

Х.Булгантуяа: Монголчуудын 60 гаруй хувь нь халамж авдаг

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

 -2021 оны төсвийн зарлагын 50 хувь нь тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдаж байна. Монгол Улс Азидаа хамгийн залуу улс. Гэтэл иргэдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн халамжид хамрагддаг. 

Цар тахалтой холбогдуулаад хүүхдийн мөнгө нэмэгдэж байгаа. Тэгвэл хүүхэд хамгааллын асуудал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг аваад архидаад хүүхдээ хүчирхийлж байна. Энэ хавтгайрсан халамжийг хумих тал дээр ямар ажил хийж байна вэ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 

-72 төрлийн халамжийн хөтөлбөр манайд байдаг. Манай яам ирэх дөрвөн жилд “Халамжаас хөдөлмөр рүү шилжье гэдэг зорилт тавьсан. 

Хүн амын 60 хувь нь авч байгаа халамж дотор хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг орсон байна. Энэ бүхэн халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдэг дээр дүгнэл хийх хэрэгтэй.

Халамжийн тэтгэвэр 62 мянга хүн, нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянган хүн, онцгой тохиолдолд амжиргааг дэмжих тусламж 53 мянган хүн, ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянган хүн, жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянган хүн, Алдарт эхийн одонгийн тусламж 22.3 мянган хүн, алдар цолтой ахмадууд дөрвөн мянга, хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн авч байна. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжинд 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 

Л.Халтар: Автомашиныг тэгш сондгойгоор явуулах хамгийн амархан шийдэл

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Түгжрэлийн хувьд хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.

  • Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг шийдэх.
  • Хоёрдугаарт, нийслэлийн автозамыг өргөтгөх,
  • Гуравдугаарт, авто зам, төмөр зам огтлолцдог хэсэгт түгжрэл үүсдэг. Тиймээс гүүр, нүхэн гарцуудыг Улаанбаатар орчимд түлхүү байгуулна.
  • Дөрөвдүгээрт, сургуулийн автобус.
  • Тавдугаарт, их, дээд сургуулийг хотоос гаргах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. 

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд авто машиныг тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар явуулах санал яригддаг. Энэ бол хамгийн амархан шийдэл. Гэвч тодорхой хугацааны дараа тэгш сондгой хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнөх болон дараах үе нь ижил түвшинд оччих вий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж байгаа. 

Г.Ёндон: Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгалтын орд их нөөцтэй том орд биш.

Гишүүн Х.Баделхан: 

Өнөөгийн  хүнд нөхцөлд хүүхдийн 100 мянган төгрөг иргэдийн амьдралд дэм болж байгаа. Манай улсын төсвийн орлогын тодорохой хувийг нүүрс бүрдүүлдэг. Асгатын мөнгөний ордыг хэзээнээс ашиглалтад оруулах вэ?  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: 

-Асгатын мөнгөний ордонд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгалтын орд их нөөцтэй том орд биш. Мөнгөний үнэ цэн өсч байгаа учир энэ ордны үнэ цэн өсч байна.

2000-аад оны эхэн үед Орос, Английн компаниуд дэд  бүтцийн хувьд хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзаж байсан. Өмнө нь энэ ордыг сонирхож байсан компаниудад хамтарч ажиллах санал явуулсан. Асгатын ордын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. 

А.Ариунзаяа: 

-Ирэх онд мэргэжлийн боловсрол сургалтын сангийн төсөвт 72.8 тэрбум төгрөг тавигдсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдыг дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэлдээ дурдлаа. Үүнийг дэмжиж байна. Иргэдтэй уулзахад одоо халамж хангалттай, бидэнд ажлын байр хэрэгтэй гэдэг асуудлыг тавьдаг.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж буй 45 хүртэл насны хүмүүст 200 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. Энэ насны хязгаарыг нэмэгдүүлэх боломж бий юу. 50, 55 насны эрэгтэйчүүд ид ажиллах насныхан байдаг. МСҮТ-үүд суралцаж, мэргэжил эзэмшээд, ажлын байртай болоход нь дэмжих боломж бий юу?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: МСҮТ-д суралцагчдад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхлэх үед насны хязгаар тавьдаггүй байсан. Тэр үед 60-70 настай хүн ч суралцаж, тэтгэлэг авах асуудал гарч байсан учраас төр эргэж харах шаардлага гарч, 45 гэдэг насны хязгаар тавьсан. 

Зүгээр мөнгөн тэтгэмж өгөхөөс илүүтэй төгсөгчдийг ажлын байртай уялдаатай болгох нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Ирэх оны төсвийн хувьд мэргэжлийн боловсрол сургалтын сангийн төсөв 72.8 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд 36.4 мянган суралцагч байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлийг хэлэлцсэний дараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 36 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 45 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 51 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 56 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 0 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 4 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 58 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top