x

Ард түмэн бол цагаан цаас юм

Орон нутгийн ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийнэ. Энэ хуралдаанаас НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилно.

Өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурал, хоёр өдрийн өмнө хуралдсан МАН-ын V бүгд хурлаас Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Ингэснээр Д.Сумьяабазарын сонгогдсон УИХ-ын 28-р тойрог буюу Сонгинохайрханд нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдээд байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, Нийслэлийн Засаг даргын суудалд суусан анхны тохиолдол болох нь.

Тэгэхээр МАН-д Д.Сумьяабазараас өөр хотын дарга хийчих хүн байхгүй юм бол яах гэж УИХ-д сойсон хэрэг вэ? Хотын даргын суудалд тэгтлээ их шунасан юм бол УИХ-ын сонгуульд яах гэж оролцсон байх вэ?

Ж.Батбаясгалангийн хувьд ч мөн ялгаагүй. Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөхдөө тойргийнхоо сонгогчдод мөнгө тараасан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр аль хэдийн цацагдсан ч тэр нь түүнийг НИТХ-д сонгогдоход ч, НИТХ-ын даргад нэр дэвшихэд нь ч саад болсонгүй. “Хэдэн ч төгрөг амласан бичлэгээ устгахгүй шүү” гэж байсан “шударга” сэтгүүлч маань ч бичлэгээ устгаад нам суучихав.

Өмнө нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвшин сонгогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар мөн л тойргийнхоо сонгогчдод мөнгө тараасан хэргээр шүүхэд дуудагдаж, эргүүлэн татагдсан байдаг. Гэтэл энэ удаа Ж.Батбаясгалангийн мөнгө тараасан асуудлыг Сонгуулийн хороо ч, шүүх нь ч авч хэлэлцсэнгүй. Цоожтой хаалганы дотор амандаа мөнгө чихүүлээд, хуруугаа шүлсдэж байгаад тоолсон сонгогчид нь гомдоллохгүй байхад сонгуулийн байгууллага, шүүх юу юм л болж байна.

Ядаж л нэг тойрогт өрсөлдөөд ялагдсан нэр дэвшигчид, намууд гомдол гаргасан байхдаа гэтэл бүр таг чиг шүү. Цөхрөлийн манандаа төөрөөд, нулимсандаа живээд алга болсон юм байлгүй. Ялах, ялагдах нь чухал болохоос, яаж вэ гэдэг нь хэнд ч хамаагүй болсон юм байна.

Сануулахад, Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвшигч, МАН-ын гишүүн Ж.Батбаясгалан, Ж.Батсайхан нарын сонгуулийн кампанит ажил, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр "Хаалга түгжсэн байгаа, одоо гаднаас хүн оруулахгүй. Гарахад чинь та нарт нэг нэг дугтуй өгнө. Гарангуутаа хуруугаа шүлсдэж байгаад тоолоод байгуузай та нар минь. Тэгээд энэ удаагийн сонгууль ирцгүй болсныг та нар мэдэж байгаа. Энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь ах дүү, айл саахалт, танил тал, найз нөхдөө бүгдийг нь дагуулж очоод манай намаас нэр дэвшиж байгаа Ж.Батбаясгалан, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг дугуйлдаг юм шүү. Үүнийг л та нараасаа гуйж байна" хэмээн ярьсан видео бичлэг сонгуулийн санал хураалт болохын өмнө өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ.

Уг бичлэг дээр нэр дэвшигчдийн царайг харуулаагүй /арын суудлаас нууцаар бичсэн/ боловч МАН-ын нэр дэвшигчдээс, эсвэл тэдний өмнөөс зохион байгуулсан ажиллагаа байсан гэдгийг тогтоож ядах ч юмгүй. Энэ бол Ж.Батбаясгалан хэр сайн залуу болох, хөөрхөн сайхан, ажилтай, боловсролтой байх энэ тэртэй огт холбоогүй зүйл. 

Уг нь хууль ёс үйлчилдэг улсад бол нэр дэвшигч өөрөө тараагаагүй байсан ч сонгуулийн компанийнх нь хэн ч байсан хамаагүй нэр дэвшигч нь татагдаад, нөгөө тараасан этгээд нь хариуцлага хүлээж дуусдаг. Харин манайд бол “Би тараагаагүй, миний өмнөөс тараасан”, эсвэл “Намайг унагахын тулд өрсөлдөгч намаас зориуд зохион байгуулж тараасан” гэж гүтгээд, шүүх нь түүнийг нь хүлээж аваад өнгөрдөг. Ядахдаа тийм зэргийн процессийн ажиллагаа ч хийгдсэнгүй.

Эрх мэдэл нэг намын гарт хэт төвлөрөхөөр ийм л юм болдог. “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно” гэдэг үнэн юм байна. Эрх баригч МАН энэ үнэнийг жинхнээсээ үлгэрлэж байна даа.

Хэрвээ тийм зүйл болоогүй бол жинхэнээсээ хуурамч бичлэг хийж тараасан этгээдийг тагнуул, цагдаа нь олж илрүүлээд, шалгаад, шийтгэх ёстой биз дээ. Тэр битгий юманд оролцдог л юм билээ. Тэрний дараа энэ томилгоо энэ тэрээ явуулах хэрэгтэй л дээ.

Б.ЗАЯА  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 54 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 3 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 9 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 15 цаг 14 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 22 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 16 цаг 16 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top