x

Г.Занданшатар: Цар тахлыг хүний эрхийн аливаа зөрчилгүй даван туулах ёстой

Хүний эрхийн үндэсний комиссоос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Цар тахлыг даван туулах нь: Хүний эрхийн төлөө нэгдцэгээе” цахим хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголчууд бид ардчилсан шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталж, анх удаа Монгол Улсад хүний эрхийг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишигт нийцүүлэн томьёолж, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн нэн тэргүүний үүрэг гэдгийг тодорхойлсон билээ.

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд хүний эрх нь элдэв баримт бичигт чимэг болгож хэрэглэгддэг тунхагийн шинжтэй үг биш, харин иргэд бие биедээ хэрхэн хандах ёстой, төр иргэдэд хэрхэн үйлчлэх учиртайг тодорхойлсон зарчим, үнэт зүйл гэдгийг нийгэм даяар ойлгодог болсон нь өнгөрсөн 30 жилийн нэг чухал ололт юм.

Хүний эрхийн үзэл санаа төгөлдөржин хөгжиж, иргэд өөрсдөө хүний эрхийн эзэд гэдгээ хүлээн зөвшөөрч, энэхүү эрхээ шаардах хандлага давамгайлж байна.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвших нэгэн баталгаа юм.

Хүн бүр төрөхөөсөө насан эцэслэх хүртлээ эрх чөлөөтэй, эрхийнхээ хувьд адил тэгш байх учиртай. Хүний эрх гэдэг бол жам ёсны заяагдмал ойлголт. Нас хүйс, зүс царай, ажил мэргэжил, цалин орлогын гэх мэт ямар ч ялгаваргүйгээр монгол хүн эрх, эрх чөлөөгөө эдлэх ёстой.

Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй, нэг зоосны хоёр тал юм. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой. Гэтэл Монгол Улсад иргэнээ эрүүдэн шүүдэг үзэгдэл зогсохгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагаас эрүүдэн шүүхийн эсрэг механизмыг шинээр бий болгосон боловч хэрэгжилт сул байна. Энэ мэт хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг цаг тухайд нь илрүүлж, таслан зогсооход ХЭҮК-ын үйл ажиллагаа чиглэх ёстой.

УИХ “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай хуулийг баталж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахаар төрийн бүх шатны байгууллагууд хичээн ажиллаж байна. Энэ үйл явцад хүний эрхийг зөрчихөөс ямагт сэргийлж, цар тахлыг хүний эрхийн аливаа зөрчилгүй даван туулах ёстой. Энэ талаар энэхүү хэлэлцүүлгээр нухацтай ярилцан хэлэлцэх гэж байгаад талархал илэрхийлье.

Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь цаашид ч Монгол төрийн эрхэм зорилт хэвээр байх болно. Тиймээс Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард УИХ баталсан.

Өмнө нь ХЭҮК-оос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг ч Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг практикийг өөрчилсөн. Шинэ хуулиар тайланг УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болголоо.

ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томиллоо.

Өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас надад талархлын захидал ирүүлсэн байна. Уг захидалд УИХ “Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай” хууль батлах гэж байгааг сайшааж, хуулийн төсөлд дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын ажлын алба, Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан тусгай илтгэгч Мари Лаулор энэ хуулийг УИХ баталбал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хууль батлан хэрэгжүүлсэн анхны манлайлагч улс болох болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцэн батлах болно. Баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад ХЭҮК манлайлал үзүүлэх ёстойг тэмдэглэе.

ХЭҮК-ын үйл ажиллагаа Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжихэд бүрэн чиглэж, үр дүнтэй байж чаддаг уу гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг. Харамсалтай нь “Тийм” гэж хэлэх боломжгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс шинээр томилогдсон гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой гэдгийг дахин сануулж хэлье.

УИХ-аас хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаа, хараат бус байдлыг хангах талаар эн тэргүүнд анхаарч ажиллах болно.

Та бүхэндээ хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэгт заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй зүтгэхийг хүсэн ерөөе.

Хэрвээ ингэж чадвал Монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана" гэлээ. 

Цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарын зэрэг зочид, нийслэл, аймгуудын Хүний эрхийн ажилтнууд, нийт 50 гаруй хүн оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top