x

Цар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч Монгол Улсад дотоодын халдвар тархаж, эрх бүхий байгууллагаас гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарч байна.

Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид хэллээ. 

Тодруулбал,

-Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах төрийн бусад байгууллагын эрх хэмжээг хуульд тусгах, цар тахлын үед аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтран ажиллах;

-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах тохиолдолд зээлдэгчийн саналыг харгалзах, ипотекийн зээлийн гэрээнд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах, ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болох;

-Банканд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээд цар тахлын үед тухайн банкнаас нууцлал аюулгүй байдлыг хангасан цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой байх, банкнаас цахим хэлбэрээр ипотекийн зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журмыг батлах эрх хэмжээг хуулиар Монголбанканд олгох;

-Цар тахлын үед банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгох;

-Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамаарахгүй, хуульд заасан нөхөн төлбөрийг олгохгүй байх гадаад валютын хадгаламжийг тодорхой болгох, банкийг хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүргээс цар тахлын үед чөлөөлөх, хойшлуулах, хугацааг сунгах;

-Цар тахлын үед хадгаламжийн хүү, хадгаламжийн гэрээнд тавих шаардлага тогтоосон (хүүний хэмжээ) зохицуулалтыг тусгах;

-Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбогдуулан банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй байх, иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хийхийг хориглох зохицуулалтыг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;

-Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжүүлэх ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргахад санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top