x

Б.Энхбаяр: Дээд шүүхийн шүүгч нар эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулав.

Энэ үеэр гишүүдийн хэдсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хуулийн төсөлд хэрэг маргааны ихэнхийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийддэг байхаар зохицуулах гэж байна. Дээд шүүхийг шүдгүй арслан болгох бодлогыг ямар учраас гаргаж байгаа юм бэ. 

Авлига, албан тушаалын зэрэг ноцтой үр дагавартай хэргийг УДШ-д хянаж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын Дээд шүүх гэдэг бүлэг нь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн цөм хэсэг. Энэ удаагийн хамгийн гол өөрчлөлт, шүүхийн шинэчлэлийн гол амин сүнс энд яваа. Яагаад гэвэл цаашид Монгол Улсын дээд шүүх бүх хэрэг маргааныг шийдвэрлэдэг байх уу үгүй юу, шүүхийн системд дарга хэв шинжтэй байх уу үгүй юу гэдэг асуудал энэ бүлгээр шийдэгдэнэ. 

УДШ амьгүй албат болох гээд байгаа юм шиг үг үсэг байна гэж байгаа бол одоо байгаа дээд шүүхийн шүүгчдийн нөлөөлөлтэй шууд холбоотой. Яагаад бүх хэрэг маргааныг шийдвэрлэх гээд байгаа юм. 

Гурван статистик хэлье. Өнөөдөр эрүүгийн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 50 хувь дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Захиргааны хэргийн шийдвэрийн дөрөвний нэг нь Монгол Улсын Дээд шүүх дээр өөрчлөгдөж байна. Иргэний хэрэг 2-3 мянгаараа УДШ-ийн долоон шүүгч дээр овоорчихсон байгаа. Даахгүй нохой булуу хураана гэгчээр эрх мэдлээсээ ангижрахгүйн тулд амь тэмцэж байна. Бусад улс орны шүүгч нар шиг байж болохгүй юу. 

Манай улсын Дээд шүүх 25 шүүгчтэй. Гэтэл АНУ-ын дээд шүүх есөн шүүгчтэй болоод л байна. УДШ-ийн шүүгч нар бүх хэрэг маргааныг хяналгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ёстой. Тодорхой хэрэг маргаан дээр нэг хуулийн заалтыг илтэд хоёр өөрөөр хэрэглэсэн маргааныг л хэлэлцэнэ. Түүнээс биш ял нь хөнгөдсөн, их бага байх тухай асуудал руу ордоггүй. Энэ нь өөрөө шүүхийн хамгийн том реформ болно. Ингэснээр шүүх биш болчихоод байгаа давж заалдах шатны шүүхүүд амилна.

Давж заалдах шатны шүүхийг шүүх гэж тоохоо болсныг бүгд мэднэ. Дээд шүүх дээр очиж учраа олно, эцсийн шийдвэр гаргуулна гэдэг болсон. Үүний дүнд банк, санхүүгийн бизнесийн маргааны шүүхээр явж байгаа дундаж хугацаа 4.6 жил болсон.  4.6 жилийн хугацаанд гэрээнээс алдагдсан мөнгөнийхөө хойноос шүүхдэж байна. Энэ хугацаанд мөнгө нь үнэгүйднэ. Ийм учраас Монголд хөрөнгө оруулалт орохгүй байгаа юм. Шүүх нь хүнд сурталтай, цаг авдаг. Тийм учраас Монголд арбирт хөгжих ёстой гэж яриад байгаа юм. Томоохон гэрээ хэлцлүүдэд маргаанаа гадны арбитраар шийдүүлнэ гэдэг заалт оруулаад байгаа нь манай шүүх хүнд сурталтай учраас тэр. 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: Дээд шүүх бол аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүрэг рүүгээ ойртохын тулд бүх хэрэг маргааныг дээд шүүх авч хэлэлцдэг зарчмаас тодорхой нөхцлүүдийг хангасан хэргүүдийг хяналтын журмаар хэлэлцэж, доод шатны шүүхүүддээ хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг болохуйц жишиг шийдвэр гаргадаг болох хэрэгтэй. Ингэснээр ижил төстэй хэргийг өөрөөр шийддэг байдлаас дээд шүүх өөрөө хүртэл ангижрах зарчим явж байгаа. 

Нэг асуудал бий. Дээд шүүхийн хэрэг хүлээж авах шалгуур дээр гурван зүйлийг оруулсан. Энэ дээр нэг зүйлийг нэмж болохоор байгаа. Аль ч улсын дээд шүүхэд хяналтын журмаар ирсэн гомдлыг харгалзаж үзээд хууль хэрэглээний зарчимд суурь ач холбогдолтой гэж үзэх юм бол түүнийг дээд шүүх өөрөө хэлэлцдэг эрх хэмжээ олгогдсон байдаг. Энэ зарчмыг нэмсэн тохиолдолд шүүхийн хяналтаас ач холбогдолтой гэж үзэж байгаа зүйлүүд нь гарахгүй үлдэх боломж хангагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top