x

Х.Баттулга: Миний хувьд мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд байх ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт өчигдөр оролцлоо. Тэрээр оффшорт нуусан хөрөнгийг татаж өрх бүрт нэг сая төгрөг олгох болон бусад асуудлаар тайлбар яриа өгсөн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Оффшор бүсэд нуусан хөрөнгийг Монголд татан оруулж өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад буй. Уг тогтоолд, өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ.

Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоогоор оффшор бүсээс татаж оруулсан мөнгө төрийн санд байхгүй гэж өөрийн твитер хуудсаар мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирэх мөнгө нь төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай тул Монголбанканд данс нээхээр төлөвлөж урьдчилан тогтоолын төсөл өргөн барьсан хэмээн ярьсан юм.

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагын үеэр хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх асуудал юм. Урьдах Ерөнхийлөгчид морин хуур залах, Монголын нууц товчоог залах ажлыг хийж байсан. Монгол бичгийн хичээл зааж байгаа нь түүний нэг хэлбэр. 

  2.  Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр дахь жилийн ойтойгоо золгож байна. Тус ордод асар их хууль зөрчсөн, авлигын асуудал байсан тул үүнийг эргэлтэд оруулж ахмадуудын зургаан сая хүртэлх  төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх санал гаргасан. Цар тахал гарсан энэ үед ахмадуудад энэ өр асар их дарамт болох байсан. ҮАБЗ-ийн гишүүд үүнд зөв шийдвэр гаргасны баталгаа бол энэ. 

  3. Шинэ жилээр болон түүний өмнө ч бусад орны туршлагыг ярьж байсан. Нэг сая хүртэлх төгрөгөөр өрхийн орлогод дэмжлэг болгох саналыг гаргасан. Ингэхдээ, 900 мянган өрхөд 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоно. Үүгээр иргэд худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бөгөөд аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж үлдэх боломжит хувилбар юм. МҮХАҮТ-тай хамтран энэ талаар судалгаа хийсэн.

  4. Оффшор буюу хулгайлсан, нуусан мөнгийг Монголд оруулж ирснээр төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тиймээс Монголбанканд данс нээж, оффшороос орж ирэх мөнгийг байрлуулж өрх бүрт ваучер хэлбэрээр олгох нь зөв хэмээн тооцон урьдчилж тогтоолын төсөл өргөн барьсан. Сүүлийн хоёр жилийн хуагцаанд оффшорын мөнгийг оруулж ирэх ажил идэвхтэй өрнөж байгаа. 

  5. Миний хувьд, мөнгө хадгалахын эсрэг байдаг хүн. Учир нь мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшор данстай гэх асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч ярьж байсан. Ингэж яриад байгаа  хүмүүс нь тэр орлогыг гаргаад ирвэл өөрсдөө аваарай гэж хэлмээр байна. 

  6. Бид сүүлийн 30 жил хүүхдийнхээ төлөө буюу Монголын ирээдүйн төлөө юу ч хийгээгүй. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажил хийсэн байдаг. Тиймээс эргэн судалгаа хийж Хүүхдийн төлөө фондыг сэргээх санаачилгыг дэмжсэн. Түүхэнд байгаагүй хэмжээний их мөнгө цугласан, би бахархалтай хүлээж авсан. ҮАБЗ энэ санг удирдаж аваасай гэсэн бодолтой байгаа. Хүүхдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх сэдэв. 

  7. Монгол Улсад тулгамдаж буй асуудлаар ҮАБЗ 2017 оноос хойш 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасан. 2009-2017 оны хооронд буюу найман жилийн хугацаанд 25 удаа л хуралдаж байжээ.

  8. Төсвийн ерөнхийлөн захирах эрхтэй хүн АТГ-ын даргыг томилно гэдэг маш буруу. Тухайн кабинетын сайд нарт авлигын нөхцөлийг бүрдүүлнэ.

  9. ЗТБХБЯ-ны сайд байхдаа 2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлуулсан. Олигарх бүлэг хэдэн жил энэ ажлыг гацаасан. ҮАБЗ дээр Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгож ажлыг шуурхайлсан. Жил хүрэхгүй хугацаанд 800 км орчим төмөр зам барьсан байна. Манайх шиг далайд гарцгүй, хуурай том газар нутагтай улсад төмөр зам нэн тэргүүнд шийдэх асуудал. Энэ төмөр замыг барьснаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.

  10. Говийн болон баруун, зүүн бүсийг холбосон төмөр зам нь зүүн ази, далай руу гарц болно. Нөгөөтэйгүүр төмөр замыг дагасан 100 км тойрогт 160 гаруй орд байх жишээтэй. Эдгээр ордыг боловсруулж өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого.  

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.216.48)
    Хятадууд урт хугацаатай зээлийг эрхэмлэдэг. Насан туршдаа хөрөнгө хураадаг. Хятадыг жинлүүрийн орд ивээдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.48)
    Мөнгөний баримтат кинонд мөнгө эргэлтэд байх ёстой гэдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.246)
    2021 оны хамгийн эхний хоши шогийн үзүүлбэр байлаа ийм 2 мулгууг дахин харахгүй байхыг хойч үедээ хүсье
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Гадныхан хошин шогоор тухайн улсыг дотроос нь ялзруулж өөртөө уусгаж газрын баялагын нь
      2021 оны 01 сарын 11
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 42 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 49 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top