x

УИХ-ын гишүүн Т.Доржханд ХҮН намын даргаар сонгогдлоо

Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.

Энэхүү хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

Тэрээр илтгэлдээ: “Бид Монгол ХҮНээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх “Дэлхийн Монгол” хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд 10 тулгуур бодлогыг авч хэрэгжүүлнэ.

  1. Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна.

  2. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.

  3. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.

  4. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.

  5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.

  6. Боловсролыг онц эрхэмлэнэ.

  7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.

  8. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.

  9. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ.

  10. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.Намын төлөвшлийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам нь дараах зарчмуудыг баримталж ажиллана.

  1. Хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийг хангахад чиглэсэн “ХҮН ДЭЭД” үзэл санаа буюу Зүүн төвийн социал демократ үзлийг баримталж ажиллана.

  2. “ЦАХИМЖСАН, БОДЛОГЫН” нам

  3. Хатуу гишүүнчлэлийг хязгаарлаж, илүү “ДЭМЖИГЧ ГИШҮҮН” төвтэй нам байна.

Эрхэм нөхдөө,

Дайн дажингүй, байгалийн ноцтой гамшиггүй, шашны мөргөлдөөнгүй, харин баялаг түүхтэй, өөрийн онцлог соёлтой, байгалийн нөөцтэй, түүнээс илүү хөгжилд тэмүүлдэг амбицтай 3.4 сая иргэдтэй улсад асар их боломж бий. Гагцхүү энэ хөгжлийн боломжийг бий болгоход Төрийн зөв бодлого, түүнийг ажил болгох мэдлэг чадвартай, туршлагатай, сэтгэлтэй мэргэжилтнүүдийн баг шаардлагатай юм. Үүнийг бид хамгийн сайн хийж чадна, энэ бол Хөдөлмөрийн үндэсний нам, ХҮН намын мэргэжилтэн, судлаачид, дэмжигч гишүүдийн маань үүрэг билээ. Хамтдаа ачаагаа үүрч, ажлаа нэр төртэй хийцгээе” хэмээн илэрхийлсэн байна.

Мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонгожээ.

Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 27 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 36 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 42 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 47 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 49 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top