x

АН: Хууль хөдөлмөрийн харилцааны хоёр талд адил тэгш үйлчлэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн ээлжит хуралдаан боллоо.

Өнөөдрийн хуралдаанаар дараахи асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хууль батлагдан хэрэгжсэнээр хүлээгдэж буй үр нөлөө,

  • Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн байдал,

  • Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл,

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн танилцуулга

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудал багтсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талын эрхийг хэт хязгаарласан, нэг талыг барьж амьдралд хэрэгжих боломжгүй заалтууд орсон гэж үзэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байгаа. Хууль батлагдсанаар ажилтан, ажил олгогч хамтдаа хөгжин, бүтээмж нэмэгдэж ингэснээр хөдөлмөрийн маргаан багасах ёстой. Гэтэл улирлын чанартай ажилтны гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд ажилгүй сул зогсох үед ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг олгоно. Уул уурхайд буюу гэрээсээ хол, уртын ээлжээр ажилладаг хүмүүсийг 14 хоног ажиллуулж мөн тооны өдөр амраах, ажилтнаас барьцаа хөрөнгө авахыг хориглох, ажлаас халах үед дөрвөн сарын тэтгэмж олгоно гэх зэрэг нилээд хэдэн заалт байгаа. Энэ нь шинээр бизнесээ эхэлж, хөл дээрээ зогсоогүй компаниудад хүндрэл үүсгэнэ.

Ажилтан, ажил олгогчийн эрх тэнцвэртэй байх өнөөгийн нийгэмд зохицуулсан хууль батлах ёстой. Хуулийн өмнө төр хувийн хэвшил гэлтгүй тэгш байх зарчим алдагдахгүй байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Хуулийн төслөөс гадна Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын үед нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт бий болж буй асуудал, ажилгүйдэл, тэтгэвэр, тэтгэмжийн нөхцөл байдал, айл өрхийн амьжиргааны нөхцөл байдал, хоол хүнсний чанар, хүртээмжийн асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулга хийж, бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Цар тахлын хөл хорионы хугацаанд эдийн засаг ойролцоогоор долоон хувь агшаад байхад ажилгүйчүүдийн тоо буурсангүй, харин ч эсрэгээрээ ажилгүйдэл буурсан дүгнэлтийн талаар гишүүд тодруулав. УИХ-ын гишүүн Б.Бейсен хөдөлмөрийн чадвар алдагдалтын асуудал хүнсний хангамж, аюулгүй байдал, хүнсний талон эзнээ олж чадаж буй эсэхийг тодруулсан бол зарим гишүүд хөдөө аймагт ковидын шинжилгээ авах тоног төхөөрөмж дутагдалтай хэвээр байгаа асуудлыг мөн хөндөж, шийдвэрлэх арга хэмжээний талаар тодруулга авлаа.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүд дэмжсэн. Хуулийн төсөлд бүх арилжааны банкийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хувьцаат компани болгохоор зохицуулалт тусгасан. “Анод” банкыг хувьцаат компани болгоод дампуурсан жишээ саяхных хэвээрээ байна. Ковидын цар тахлын үе тохиож эдийн засаг унаж байгаа нөхцөлд дээрх хугацаа цаг үеэ олсон уу. Тусгаар тогтносон улсад эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний томоохон компаниуд байдаг. Гэтэл банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20 хувиас дээш эзэмших боломжгүй болгох нь хөрөнгө оруулагчаа шахсан, үндэсний компаниа зэрэмдэглэнэ. Биелэгдэхгүй хууль болох магадлалтай гэж гишүүд байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 13 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 13 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 13 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 55 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 14 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top