x

Т.Доржханд: Ерөнхийлөгч жагсаалыг улс төржүүлсэн нь батлагдвал хариуцлага тооцох болно

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ өгөхдөө "Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэж, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байна. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье!" гэсэн юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрээр "Нэлээн халуун ярилцлага болох нь гэсэн хүлээлттэй байлаа. МУ-ын Ерөнхийлөгчөөс асуух асуулт байлаа. Энэ хурал их чухал ач холбогдолтой. Монгол төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хурал болох байлаа. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хоёр өөр байр суурьтай болчихлоо. Нэг нь огцоръё, нөгөөх нь “Үгүй ээ, чи байх хэрэгтэй” гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ!? Тиймээс цаашдаа тодорхой байя.

Ах нар аа, та нар 30 чинь засагласан. Маш олон буруу зүйл хийсэн. Өнөөдөр зарим нэг нь хариуцлагаа хүлээе гэж байгаа бол хүлээж авч болно. 

Өчигдрийн жагсаал бол нийгэмд өөрчлөлт, шинэчлэлийн салхийг салхилуулсан үйл явдал боллоо. Монголд ардчилал, шинэчлэл, хүний эрх эрх чөлөөг хамгаалж болох юм байна, залуу үе маань үүнийг авч явах юм байна гэдэг итгэл өглөө. Урд урдын жагсаалууд хэн нэгний захиалгаар болдог байсан бол энэ удаа залуучууд итгэл үнэмшлээрээ гарч ирлээ. Энэ бол маш сайн зүйл, нийгмийн буруу тогтолцооны идээ бээрийг хагалж байна. Зөвхөн дарга нарыг сольсноор асуудал шийдэгдэхгүй. Систем нь буруу байна гэдгийг илэрхийлсэн үйлдэл болсон.

Жагсаалыг далимдуулж Ерөнхийлөгч улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхий сайд маш тодорхой мэдэгдлээ. Хэрэв Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлсэн, улс төржүүлсэн нь батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах Үндсэн хуулийн үүргээ зөрчсөн гэж үзэж ХҮН-ын даргын хувьд хариуцлага тооцох асуудлыг би өөрөө тавих болно. ХҮН нам итгэл үнэмшлээрээ жагссан ард түмний үнэт зүйлийг ийм эрхтэн дархтануудаас хамгаалах болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (123.120.173.46)
    batboldiin baasiig idegch, avgai ni luivar hiideg batboldiin gar hul, zailj uz
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 цаг 33 мин Монтенегро улсын түүхийн товч 12 цаг 42 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 48 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 53 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 57 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 55 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top