x

Г.Занданшатар: Үхэр жил монгол хүн бүхэнд ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

"Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Элэг нэгт ахан дүүс ээ,

Та бүхэндээ Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1, Цагаан сарын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

XVII жарны цагаан хулгана жил улиран одож, элбэг дэлбэг байхын бэлгэдэл цагаагчин үхэр жил морилон ирж байна.

Та бүхэн уламжлалт ёс заншлаа дээдэлж, цар тахлаас сэргийлэх шийдвэр, дүрэм журмыг сайтар баримтлан, гэр орондоо, халуун ам бүлээрээ Шинэ сараа угтан тэмдэглээрэй.

Улиран одож буй хулгана жил цар тахал дэлгэрсэн, цас зудын бэрхшээл тохиосон амаргүй жил болж өнгөрч байна. Бэрхшээлийг гарз хохирол багатай гэтлэн давахын төлөө Монгол хүн бүхэн чармайн зүтгэж байна.

Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй байсан ч манай ард түмэн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу, төрийн эрх барих дээд байгууллага, Улсын Их Хурлаа сонгож байгууллаа.

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх “Гурван хувьсгал”-ын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хууль ёс, Эдийн засаг, Нийгмийн бодлого гэсэн Гурван хүрээг хамрах хувьсгалт шинэчлэл амжилттай өрнөж байна.

Шинэ парламент иргэндээ үйлчилдэг, хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлдог, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн баталлаа.

Мөн хэнээс ч хараат бус, зөвхөн хууль, шударга ёс засагладаг Шүүхтэй болох эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ.

КОВИД-19 цар тахлын эрсдэлээс эдийн засгаа, иргэдээ хамгаалах олон чухал хууль, шийдвэр гарган хэрэгжүүллээ.

Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой нөхцөлд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, дэлхий дахинд цахим парламентын шинэ жишиг тогтоосон анхдагч парламентын нэг боллоо.

Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу ард түмэнтэйгээ хамтран хууль боловсруулж, хэлэлцэж, батлах Цахим парламентын шинэ системийг нэвтрүүллээ.

Шинэ Улсын Их Хурал сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийн үлгэр дуурайл болохын төлөө ажиллаж байна. Хуралдааны ирц, оролцоо, дэг ёсыг баримтлах талаараа энэ парламент хамгийн сайн жишиг тогтоож байгааг иргэддээ илэрхийлэн хэлэхэд таатай байна.

Байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг Улсын Их Хурал тууштай баримталж байна. Энэ зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална.

Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ 7 хоногт 105.0 тэрбум төгрөг Монголбанкинд тушаагдлаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ 1.0 сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно.

Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ордын ашгийг монголчууд хүртэх эрхтэй.  Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна.

Коронавирусийн цар тахлаас эдийн засаг, иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэр тууштай үргэлжлэх болно. Улсын Их Хурал, Засгийн газар хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа дэмжих 10.0 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг энэ билигт сайн өдөр Та бүхэндээ дахин дуулгаж байгаадаа таатай байна.

Монгол тулгатан, Эрхэм хүндэт иргэд ээ,

Ирж буй цагаагчин үхэр жил монгол хүн бүхэнд ивээлээ хайрласан, амар тайван, аз жаргал дүүрэн, сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цар тахлын аюул холдоно. Цас зудын бэрхшээл ч арилна аа. Дэлгэр сайхан цаг удахгүй ирнэ. 

Ёс заншлаа дээдэлж, ахас ихсээ хүндэтгэн, даага далантай, бяруу булчинтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш дүүрэн орших болтугай" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 47 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 12 цаг 2 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 12 цаг 7 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 12 цаг 14 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 13 цаг 9 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top