x

Засгийн газрын зарцуулах мөнгө нь ихсэх тусам ядуурал нэмэгдэж байна

Ардчилсан намын бүлэг УИХ-ын хаврын чуулганы анхны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар:

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр, үр дүн, хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн сард зарласан. Тиймээс өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үзэж байгаа. Учир нь 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор хэрэгжүүлнэ. Улсын төсөвт ямар нэг дарамт учруулахгүйгээр шийднэ гэж тухайн үеийн Сангийн сайд тайлбарлаж, 5.1 их наяд төгрөгийг бие даан зарцуулах эрх авсан. Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар зарцуулсан хэрнээ үр дүн нь төдийлөн сайн байж чадсангүй. Ковидыг хүн амын дунд хяналтгүй алдсан, вакцинаа ч захиалаагүй, худалдан авах төсвөө шийдвэрлээгүй байсан нь ил болсон. Гэтэл халдвар өдөрт зуу зуугаар нэмэгдэж орон нутагт халдвар алдах эрсдэл бодитоор нүүрлэлээ.

Дэлхийн банкны тооцооллоор өдрийн орлого нь 1.5 ам.доллараас бага бол ядуу гэж үздэг. Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь орох эрсдэл бий болоод байна. Үүнээс харахад хэдэн өрх ямар орлогоор амь зууж байгааг тодорхойлж болно. Хэдийгээр хүүхдийн мөнгө гэх мэт зарим зөв бодлого байгаа ч 350 мянган өрх хүүхэдгүй байгаа нь тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Өдөр тутам орлого олж амьдардаг 180 мянган өрх орлогогүй болсон. Энэ мэтээр бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламж дэмжлэгийн гадна үлдээд байгаа өрх олон байгаа тухай бүлгийн гишүүд хэлэлцэв.

Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд ядууралд өртөж байна гэж дүгнэлээ.

Мөн гадаадын зарим орон, олон улсын байгууллагуудаас 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авах гэрээ байгуулжээ. Нэмээд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн дарамт учруулсан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ. Энэ мэт зарцуулсан мөнгөнийхөө тайланг төгрөг бүрээр тайлагнах ёстой ч уг хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөг зарцуулаад байгаа гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй тайлан мэдээлэл алга байна.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулан дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, хяналт тавьж ажиллах болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 11 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 11 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 11 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 11 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 12 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top