x

АН: Оюутолгойн асуудалд Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавина

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо.

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах талаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий УИХ-ын түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон түр хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар ирж мэдээлэл танилцууллаа. Мэдээллийн дараа гишүүд дараах байдлаар үг хэлж, асуулт асуув.

Мэдээллээр Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулахтай холбоотойгоор 2009 онд гэрээ хийсэн, 2015 онд далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зэрэгтэй холбоотойгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад орох ашиг буурч, өр хуримтлагдаж байгаа талаар болон одоо гэрээг сайжруулах талаарх түр хороо болон Засгийн газрын байр суурийн талаар танилцууллаа.

Мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ ажлын хэсэгт гэрээ хэлэлцээр хийх мэргэжлийн хүн орж ажиллаж байгаа юу. Туршлагатай гадаадын зөвлөх компанийн үйлчилгээ авч байгаа юу. Ямар нэг байдлаар авлига авсан өгсөн, авлигатай холбогдсон асуудал байна уу. Байвал гэрээ цуцлагдах боломжтой гэж ойлгож байгаа. Дэлхий дахинд одоогоор 25 сая тонн зэсийн эрэлт байна. Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой цаашид нэмэгдэнэ. Тэгэхээр төслийн үр ашиг өгөөжийг ирээдүйд хүртэх боломжтой.

Гэхдээ нөгөө талаас бид хөрөнгө оруулагчидтай нэг завинд хамт суусан гэдгээ ойлгох ёстой. Тиймээс нуухыг авах гээд нүдийг нь сохлох вий. Эрсдэлээ зөв тооцоорой. Та бүхэн гаднын зөвлөх компанийнхаа үйлчилгээг үнэгүй авч байгаа гэсэн. Үнэгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Төлбөрийг нь төлөөд улс орныхоо хүртэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаарай.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Оюутолгой төсөл хөрөнгө оруулалт биш зүгээр зээлийн гэрээ юм биш үү. Өрмийг нь аваад хусмыг нь өгдөг гэдэг бол Монгол Улсад хусам ч өгөхөөргүй байдал үүсээд байна. Энэ асуудалд бид улс орныхоо эрх ашгийн төлөө улс төржихгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Монголчууд өөрсдийгөө ядуу гэж доош хийж явсаар байгаад гаднынхныг давруулсан. Хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, хөрөнгө оруулалтын гэдэг нэрийн доор луйврын гэрээ болсон гэдгийг захын хүн ойлгож байгаа. Тиймээс энэ алдааг засахын төлөө ажлын хэсэг эх оронч байдлаар, түүхэнд үлдэх ажил хийж байгаагаа ухамсарлаж ажиллаарай.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Жижиг хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс эрх ашгаа хамгаалах гээд яваад байхад баялгаа ашиглуулж байгаа Монгол Улс яагаад өөрсдийнхөө төлөө явахгүй байна вэ. Улсынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй байна. Оюутолгойн гэрээнд асуудал байгааг мэдэж байгаа ч тэдний талаас тавьсан өгөөшийг бид үмхэж аваад, тавьсан мэхэнд нь унаад байх шиг харагдаад байна. Жишээ нь, саяхан иргэн бүртээ 300 мянган төгрөг хуваагаад өгчихлөө. Ер нь цаашид санхүүгийн модель дээр тохирсон зүйл байна уу.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог. Мега төслүүд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд сайн тал олон. Харин Оюутолгой төслийн хувьд засч залруулах зүйл байгаа. Гэрээ анхнаасаа буруу болсон. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйл байдаг ч анхны хөрөнгө оруулалтынхаа дүнг байнга өсгөж байна. ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс дуугардаггүй. Энэ гэрээг цуцалж, болих биш гэрээ сайжруулаад засаад явах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Баялгийн эзэн нь ийм байдалтай байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Оюутолгойд Монгол Улсыг төлөөлдөг гурван хүн юу хийдэг юм бэ? Засгийн газрыг мэдээллээр хангаж байсан уу. Хэрвээ хангалттай ажиллаж чаддаггүй юм бол энэ гурван хүнийг солих хэрэгтэй. Оюутолгойгоос Монголчууд 30 жилийн дараа ашиг хүртэнэ гэж байна. Энэ хооронд хамаг алт, зэсийг маань ухаад дуусгачихаар юм байна. Баялгийн эзэн ашиг хүртэж чадахгүй байхад компани хөрөнгө оруулалтаа, зардлаа өсгөөд байгааг юу гэж ойлгох вэ. Түүнээс гадна аж ахуйн нэгжийн хуримтлагдсан алдагдлыг сүүлийн 4 жилээр тооцон шилжүүлж дараах ашгаас нөхөж тооцож болдог татварын хуультай. Гэтэл хуримтлагдсан алдагдал нь 4.3 тэрбум төгрөг, шилжүүлж тооцохоор тэрбум ам.долларын алдагдлыг дараа ашгаасаа төлөх нь. Энэ байдлаар зардлаа нэмээд ашгаа бууруулаад байхаар Монгол тал ашиг авах асуудал бүр хүндэрч байна  гэх зэргээр асуудлыг лавлаж, тодруулга хийсний дараа байр сууриа илэрхийлэв.

Оюутолгой төсөл бол Монголын эдийн засгийн гол хөшүүргийн нэг учраас бид Монгол Улсад ирэх үр өгөөж, ашгийг сайжруулах талд улс төржихгүйгээр хамтран ажиллах ёстой гэдгээ гишүүд илэрхийллээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлт хяналтаас гарч, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн гэж үзэв. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 17 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 26 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 32 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 37 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 41 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 39 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top