x

УИХ-ын дарга “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулав

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад оролцож үг хэлэв.

Цахим уулзалтад Ази, Номхон далайн бүс нутаг дахь Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, вирусийн төрлүүд, вакцины хүрэлцээ хангамж, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. 

Энэ арга хэмжээ 2020 онд хоёр дахь удаагаа цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Форумын дараагийн чуулга уулзалтыг Монгол Улсын парламент зохион байгуулах юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, авч буй арга хэмжээ, вакцинжуулалт, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, хуулийн биелэлтийг хянах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар товч мэдээлэл өгөв.

Тэрээр "Монгол Улс 5 төрлийн 1.450.640 тун вакцин татан авч, хүн амаа вакцинжуулах ажлыг 2021 оны Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Улсын хэмжээнд эхний тунд 678.2 мянга, давтан тунд 212.3 мянга, нийт 890.6 мянган хүнийг хамруулж, вакцинжуулаад байна. Энэ нь хамрагдвал зохих зорилтот бүлгийн нийт хүн амын 32.8 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилттой ажиллаж байна" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, олон талт хамтын ажиллагааг дэмжих, цар тахлын улмаас учирч буй хохирлыг барагдуулах, эдийн засгийг сэргээх талаар хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудын парламентын гишүүдэд хандан уриалав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас сэргийлэх, хор хөнөөлийг багасгах, хэрхэн даван туулах зэрэг глобал асуудалд улс орнуудын парламентчдын анхаарлыг хандуулж, үүссэн болон ирээдүйд учруулж болох эрсдэлийн нөхцөл байдлыг хамтаараа үнэлэн цэгнэж байгаад талархаж байна. Цаашид дэлхий нийтийн хүчин чармайлтыг аюулт вирустэй тэмцэх үйл ажиллагаанд чиглүүлэх, бие биенээ дэмжих зорилготой ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулж, асуудлыг хамтаараа хэлэлцэн зөвөшилцөж байх нь чухал юм гэж онцлон тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top