x

Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг олон улсын байгууллагаас мэдэгдэл гаргажээ  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн эрхийг барьж байгаа МАН-ыг тараах захирамж гаргасан билээ. Тэгвэл тэрхүү захирамжийг олон улсын байгууллагууд эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Монгол Ардын Нам (МАН)-ыг тараах гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн оролдлогыг Социалист Интернационал эрс эсэргүүцэж байна. Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хамтын хүчээр тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед ардчилал, Үндсэн хуулийн эсрэг хийсэн түүний хариуцлагагүй алхам нь улсаа хямралд оруулж болзошгүй байна. Социнтернийн гишүүн, 100 жилийн түүхт МАН нь Монгол Улс олон намын тогтолцоотой ардчилсан орон болох шилжилтийг хөтөлсөн бөгөөд өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар Монголын ард түмний дэмжлэгийг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. МАН-ыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, цэрэгжсэн бүтцийг бий болгож байна гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь ор үндэслэлгүй, нотлох баримтгүй билээ. Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны зургаадугаар сард болох бөгөөд өөрийх нь гарын үсэг зурж баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоогийн Ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөх боломжгүй. Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монгол ард түмний төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна. Социнтерн нь Монгол дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажигласаар байх бөгөөд энэхүү хууль бус захирамжийн асуудлын хүрээнд МАН-д дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. МАН бүх ард түмний ашиг сонирхлын төлөө ажилласаар байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд МАН оролцох бүрэн эрхтэй, чөлөөт, шударга Ерөнхийлөгчийн сонгууль болж, зүй ёсоор сонгогдсон ерөнхийлөгчид эрх мэдэл нь тайван замаар шилжинэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.   

Энэчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараах  зарлиг гаргаж, Дээд шүүхэд хүргүүлснийг олон улсын байгууллагууд буруушааж эхэллээ.

Тухайлбал, СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллагаас  Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна”  гэж үзээд  түүний гаргасан үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг гаргасан байна.Мэдэгдэлд “Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монголын ард түмний Төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна” гэжээ.  Тус байгууллагын зүгээс  дэлхийн олон улс орон Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн нэн чухал  асуудлуудтай  хүчээ нэгтгэн тэмцэх шаардлагатай чухал үе байтал Ерөнхийлөгч нь төрийн эрх баригч намыг тараах санаачилга гаргасныг эрс  эсэргүүцээд зогсохгүй  тухайлсан мэдэгдлийг гаргалаа.  НҮБ-д зөвлөх статустай СоцИнтер нь ардчилал, ядуурал, орон нутгийн засаглал, тогтвортой хөгжил зэрэг сэдэвчилсэн комисстойгоос гадна дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг байгууллага юм.

СоцИнтерн буюу Социалист Интернационал /Socialist International/ нь социал демократ, социалист, хөдөлмөрийн намуудын олон улсын байгууллага юм. 19-р зууны сүүлээр үүсгэн байгуулагдаж, 1951 онд шинэчлэгдсэн тус байгууллага өдгөө дэлхийн өнцөг бүрээс 135 улс төрийн намыг эгнээндээ нэгтэснээс 28 нь эрх баригч нам юм. НҮБ-д зөвлөх статустай СоцИнтер нь ардчилал, ядуурал, орон нутгийн засаглал, тогтвортой хөгжил зэрэг сэдэвчилсэн комисстойгоос гадна дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаараа дамжуулан жендэрийн тэгш эрхийн төлөө ажилладаг.

Монгол Улсад үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын хүрээнд тус олон улсын байгууллага Коронавирусийн цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хүчээ нэгтгэн тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна хэмээн үзэж, үйлдлүүдийг нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн дээрх мэдэгдлийг гаргажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.69.123)
    Хуцдгийн, олон улсын байгууллага ч гх шиг. МАН л бичүүлсэн нь тодорхой бна
    2021 оны 05 сарын 01 | Хариулах
  • Mongol yalna (172.58.141.72)
    Tsagdanhori durakuud mongoliig suitgej baigaa shu elbeg jenko sahal badamjunai buleglel
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
  • Тунгалаг (202.55.188.92)
    Олон улсын байгууллагын хүмүүс та нар монголчуудын амьдралыг мэдэх юм уу тэтгэвэр авдаг бид 120$ авдаг альч оронд амьдарч чадахгүй хоол эмээ ч бүрэн авч чадахгүй мөнгө үхэж болдог бол үхмээр б.а
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 10 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 10 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 10 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 10 цаг 46 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 11 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top