x

С.Эрдэнэ нэр дэвшигчийн материалаа СЕХ-нд өглөө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг төлөөлж, нэр дэвшигчийн материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэж өглөө. 

М.Тулгат тэргүүтэй АН-ын цахим сунгаагаар С.Эрдэнийг нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх үзсэн тул өчигдөр нэр дэвшигчээр батламжилсан билээ. Улмаар мөрийн хөтөлбөрийг нь Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Үндэсний аудитын газар бид мөрийн хөтөлбөрөө өчигдөр хүргүүлсэн. Үүнд холбогдох шаардлагатай материал бүгд бий. Улсын бүртгэлийн гэрчилгээний бичилт, Дээд шүүхийн шийдвэр зэргийг мөрийн хөтөлбөртөө хавсаргасан. С.Эрдэнэ гуайн хувь хүнтэй холбоотой асуудлыг энд яриагүй.

УИХ-д суудалтай улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Ардчилсан нам парламентад суудалтай болсон юм. Намын даргын асуудалд маргаан үүссэн болохоос биш АН байхгүй болсон юм биш. Шинэ даргыг Дээд шүүх бүртгэх хүртэл хуучин дарга нь хүчинтэй хэвээр байна. АН-ын дүрмээр нэр дэвших эрх болзол хангасан хүнд нэр дэвших эрх нь бий. Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхгүй байх асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Хоёр удирдлагатай болоод буй тус намаас хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулаад байгаа. Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу дээрх хоёр нэр дэвшигч материалаа Үндэсний аудитын газар өчигдөр хүргүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.81.172)
    Энэ өгөр. урвагчийг хөөгөөд зайлуулчихаж чадахгүй АН мөн ч ядуу юм даа
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 32 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 51 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top