x

О.Баасанхүү: Ардчилсан намын тамга, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсных

Өнөөдөр Ардчилсан намын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар шүүхийн маргаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Өнөөдөр бид СЕХ-нд хоёр үндэслэлээр албан бичиг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 34 намын эхний хоёрдугаарт Ардчилсан нам бичигдсэн хэвээр байгаа. Ардчилсан намыг удирдаж байгаа хүн нь С.Эрдэнэ гэдэг хүн хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээ нь С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа юм.

Хоёрдугаарт, 2020 оны Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр АН тамганы дардасныхаа дугаарыг өөрчлүүлсэн. Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж дардасны дугаараа өөрчлүүлэн, тамга авсан байгаа.

Энэ асуудлаар хэсэг хүмүүс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл энэ асуудлаар шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Шүүхийн шийдвэр гараагүй учраас тамга хүчинтэй гэсэн үг. Тиймээс бид хууль журмын дагуу ажиллаж байгаа.

Ардчилсан намын тамга, бланк, нэр дэвшигчийг тодруулсан бүхий л үйл ажиллагаа албан ёсны, хууль журмын дагуу явагдаж байгаа болохыг мэдэгдэж байна” гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН-ын шинэ удирдлагуудын байр суурийг илэрхийлж байна. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулъя, цаасан мөнгө хэвлэж байгаад иргэдийн амжиргааг дээшлүүлье, хувийн өмчийг хураая, хууль ямар хэрэгтэй юм гэдэг үзэл санаатай хүмүүс нэг дор очсон байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад хүний мэдэгдлээс харахад социализмыг буцаан сэргээх гэсэн үзэл санаа цухалзах болж. Үүнийг АН тууштай эсэргүүцнэ. Ийм үзэл санааны эсрэг зогсох гэж АН үнэт зүйл, зарчимтай явж ирсэн. АН бол гуравдагч хөршийг дэмждэг, хөрөнгө оруулагчдын татахыг эрмэлздэг нам. Тиймээс хүч түрснээрээ хуулийн дээр гишгэхгүй гэдгийг хэлмээр байна. Хүч түрснээр хуулийн дээгүүр гишгэхгүй, өнөөдөр гоё чанга яриснаар хүмүүсийн амьдралын асуудлыг шийдэхгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.86)
    Songuuli. Hiihgui. Uwchin zowlongood salya. Battulgaa heweer uldeej heruulee steg tawiya. Man. Tarahystoi
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top