x

Б.Энхбаяр: Шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “алуурчид биш" гэж хэлсэнгүй

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосныг УДШ өнгөрөгч 2017 оны Арванхоёрдугаарт сард хянан хэлэлцээд хорих ялын хэмжээг бууруулж, 20-25 жилийн хорих ял оноосон билээ.  

Тэгвэл өнөөдөр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ.

Тэгвэл энэ шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "С.Зоригийн амь насыг (мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ.

Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье!

1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.

2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-ээс нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Ц.Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.

3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.

4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ.

5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.161.49)
    Аливаа хүнд хэлбрийн олон төрлийн олон хэргүүдийг нууцын гэдэг үгээр хаацайлж хамгаалж гэм зэмгүй олон хүн амиараа хохирсондоо жинхэнэ захиалагчаа хамгаалдаг амь эрсдсэн иргэд хохироод л үлддэг муу хэв маяг руу жишигрүү орсон шүү.эрүүдэн шүүх хүчээр хэрэг тулгадаг хүний эрхийг зөрчдөг явдлыг таслан зогсоох цаг болсон шүү.Энх баяр гишүүнийг маш олон хүн дэмжиж байгаа шүү.Шударга нийгэм шударга ёс тогтоохын төлөө үр хүүхдүүд хойч ирээдүйнхээ төлөө зөв шударга байгаагаарай гэж хүсээд амжилт хүсье
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (202.126.89.144)
    Enhbayr.J.Suhbaatar ta nar huulichid bishshuu.Boloh bolohgui uomand oroltsoj yvah uom.Ta nar surguuliig n tegssen .Huuluch boloh boloogui.chadvargui bgaad bn.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Эрг (202.179.21.210)
    Энэ хүний гадна төрх нэг л хачин юм аа!?
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.123.251)
    Залуу хүн байж ямар муухай зуумтгай хүн бэ? Дэд сайдаасаа хусуулсан гээл Нямдоржид хорсоод суухийн, залуу хүнд өөрөө олигтой мэдлэгтэйгээс гадна нуруутай хүнлэг хүлээцтэй байвал цаашдаа зөндөө боломж гарах л байх даа!
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
    • Баатархүү
      Монголд хуулмйнхаа дээр гарчихсан нэг л хүн бна. Нямдорж. Түүнийг гадаадын тагнуулын байгуулга ашиглаад байна. Түүнд мэлздэг хүнлүү чихдэг зуумтгай нэг төрөлөх муухай зан бий. Дээрээс нь албан тушаалын донтой. Дөрвөд бас. Нутгийнхан нь зөв ч бай буруу ч бай үхэн хатан хамгаалдаг. Эдгээр чанаруудыг нь гаднын тагнуул хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашиглаад байна. Мэнгэт өөрөө ч мэдэхгүй.
      2021 оны 05 сарын 16
  • Зочин (202.126.89.143)
    Энэ попроод, том том баагаад наана цаана юм яриад байдаг болчихсон нөхөр байдийм. Явж явж хурцтангуудын гар хөл юм биш үү. Хэлмэгдэгсдийг суллалаа гээд нямдоржийн шилжсэн үсчүүлсэн байна лээ.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (192.82.71.153)
    Энэнийг МАН гарууд дотроо овоо эрүүл сэтгэлгээтэй нь юм болов уу гэж бодож байв ! Бас л салга толгойтын адил шал балай юм яриад эхэллээ ! Улс төрийн янхан л бна!
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.24.126)
    Чи бол Сү гийн суганы үс чиний хуульч гэж юу байхав
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.80.211.231)
    Хэрвээ цаазын ялтай байсан бол энэ хоёрыг аль түрүүн гүйцэтгэсэн байгаа даа. Цаашид бас өөр хэн нэгнийг хэлмэгдүүлэлгүй үнэн мөнийг олоочээ
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.237)
    Энэ хуульч биш мушгин гуйвуулагч өшөө авагч. Энэнийг харин барьж аваачаад шоронд хоричихомоор адгуус. Энэ сэжигтэй. Нөгөө нэг ам зурагтай энэ адилхан.
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Х (192.82.70.205)
    Эргэлзээтэй учраас хэргийг цоо шинээр мөрдөх болоод батлан даалтанд гаргаж байгаа биз дээ Энхбаяр аа? Битгий мэдэн будилаа чи! Угаасаа ойлгомжтой болчихлоо шүү дээ зохиомол хэрэг үүсгэсэн гэдэг нь! Энхбаяр хуульч хүн гэхэд бас л түүхий байна. Ийм ноцтой өш хонзонгийн үүднээс мушгиж тайлбарлах хэрэггүй баймаар. Энэ бол Хонгилын сэжүүрийг нээсэн, шударга ёс бас байдгийг харуулсан маш том түүхэн үйл явдал болж байна шүү.
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Дорж (202.21.109.87)
    Одоо захиалагч нь энэ хоёрыг нухчихна. Тэгээд энэ хэрэг хэзээ ч илрэхгүй.
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 9 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 9 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 9 цаг 37 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 9 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 46 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 9 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 10 цаг 44 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Өчигдөр 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Өчигдөр 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Өчигдөр 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Өчигдөр 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top