x

Эмэгтэй хүнд хамгийн аюултай улсаар Энэтхэг тодорлоо

Thomson Reuters Foundation байгууллагын явуулсан судалгааны шинэ тайланд Энэтхэг улсыг эмэгтэй хүнд хамгийн аюултай улс гэж тодорхойлжээ.

Уг судалгааг явуулахдаа Европ, Ази, Африк, Америк, Номхон далайн бүс нутгийн 550 мэргэжилтнүүдээс санал авах аргыг ашигласан байна. Үнэлгээнд нөлөөлсөн хүчин зүйлүүдэд эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, хөдөлмөрийн боолчлол, хүсээгүй гэрлэлт, сэкс боолчлол зэрэг үзэгдлүүд багтжээ.

Судалгаанд оролцогчид нь энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, анагаах ухааны салбарынхан, төрийн бус байгууллагууд, улс төрчид, хууль хэрэгжүүлэгчид, нийгмийн ажилтнууд байсан гэнэ.

Энэтхэгийн засгийн газрын тоо баримтад дурдсанаар 2007-2016 оны хооронд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг энэ оронд 83 хувиар өссөн бол өнөөдөр цаг тутамд дөрвөн эмэгтэй хүчиндүүлж байдаг ажээ.

Тус улсад ойр ойрхон олныг цочирдуулсан хүчингийн хэрэг гардаг. Тухайлбал энэ оны эхээр Хинду шүтлэгтэй найман эр бага насны муслим охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарч байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Котвали Нагар хотод болсон хуримын үеэр долоон настай охиныг хүчиндэж, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарч байжээ.

Саяхан 16 настай охиныг гэрт нь хүчиндэж, амьдаар нь шатааж алсан хэрэг гарсан юм.

Энэтхэгийн араас Афганистан, Сири, Сомали, Саудын Араб, Пакистан, Ардчилсан Конго, Йемен, Нигери, АНУ гэсэн улсууд эхний 10-т жагссан байна.

Энэ жил анх удаа эхний 10 оронд АНУ багтсан нь сүүлийн үед тус улсад #MeToo зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт, хүчирхийллийг илчлэх хөдөлгөөн идэвхжсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Independent

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 38 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 58 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top