x

Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байна

Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллахаар шинээр томилогдсон 23 элчин сайдад зориулсан уулзалт, сургалтыг Гадаад харилцааны яамнаас зохион байгууллаа.

Тус уулзалт, сургалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, Улаанбаатар хотын бусад улсын хотуудтай хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Улаанбаатар хотыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх үүднээс авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задалж,  орлогод нийцсэн орон сууц, орон зайн оновчтой төлөвлөлт, ногоон хөгжлийг түүчээлсэн, бизнест таатай, эдийн засгийн хувьд бие даасан чадамжтай хот болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байгаа” хэмээв.

Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хотуудад Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилох, олон улсын шилдэг техник, технологийг нутагшуулах, туршлага судлах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, улмаар Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тухайлбал, шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд нийслэл хот нь өөрийн дүрэм, стандарттай байхаар тогтсон.

Үүнтэй холбогдуулан Сингапурт хэрэгжиж буй дүрэм, эрх зүйн зохицуулалтууд, түүний хэрэгжилтийг хангаж буй төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргийн талаар нарийвчлан судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, нийтийн тээврийн зохицуулалттай холбоотой дүрэм, стандартыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг судлах, Австралийн Холбооны Улстай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хотуудад хэрэгжиж буй стандартын талаар туршлага судалж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаа гэлээ.

Тиймээс эдгээр саналыг судлан үзэж, холбогдох байгууллагуудад уламжилж, улмаар шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх харилцаа холбоог тогтоон, уялдааг хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн тодотгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 33 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 40 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 46 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 53 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 3 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 1 цаг 23 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 1 цаг 34 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 1 цаг 38 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 1 цаг 42 мин Орон сууцны үнэ өсжээ 1 цаг 47 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 13 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 2 цаг 20 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 2 цаг 27 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 2 цаг 31 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 2 цаг 37 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 2 цаг 41 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 2 цаг 46 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 2 цаг 49 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 52 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн...
Top