x

Зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулган, тохижилтын ажил хийж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыг батлахаар заасан.

Тус захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болоод дүүргийн Засаг дарга нар хамтран чөлөөлөх боломжтой байршлуудыг тогтоон, чөлөөлж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байна.

Одоогийн байдлаар төвийн зургаан дүүргийн 270 байршлын 26.822 ам метр газрыг чөлөөлөөд байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт газар чөлөөлсөн байршлуудад тохижилт, ногоон байгууламжийн ажил хэрхэн хийж байгааг сурвалжиллаа.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 чингэлэг, гараашийг буулгалаа. Газар чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 3996 ам метр талбайд ногоон зүлэг тарьж, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 600 ам метр эко хавтан суурилуулсан. Мөн тус талбайд 1.8 метр өргөнтэй 520 метр урт дугуйн зам барих ажил үргэлжилж байна. Тохижилтын ажил есдүгээр сарын 10-нд дуусна гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэлж байв.

ӨМНӨ НЬ         БА          ОДОО

Түүнчлэн тус дүүргийн 38-р хорооны “Залуус” хорооллын гадна талбайн хуучны объектуудыг буулган, газрыг чөлөөлжээ. Газар чөлөөлсөн 1400 ам метр талбайд 50 автомашины зогсоол байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах юм.

ӨМНӨ НЬ     БА      ОДОО

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “I хорооллын ард талын зам дагуу зөвшөөрөлгүй барьсан 815 гарааш байгааг буулган, газар чөлөөлөхийн тулд тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй сайтар ярилцан, зөвшилцөх хэрэгтэй. Шууд хүчээр газар чөлөөлж болохгүй тул ажлын байрыг нь хадгалж үлдэх чиглэлээр тооцоо, судалгаа хийж байна” хэмээлээ. I хорооллын арын зөвшөөрөлгүй гараашийг буулгавал хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, дугуйн замтай тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.

Сонгинохайрхан дүүрэгт хийсэн бас нэг томоохон тохижилтын ажил бол 33-р хороонд байрлах Цагдаа толгойн цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт 2019 оноос эхэлсэн бөгөөд нийт дөрвөн га талбайд тохижилтын ажил хийн, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 100 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, худаг зэргийг цогцоор нь шийдсэн. Түүнчлэн 1500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлэх ажлыг хийн, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулжээ.

Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, объект, хашаа хайсыг буулган газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Чөлөөлсөн газруудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тодорхой байршлуудад тохижилт, ногоон байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 33 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 40 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 46 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 53 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 3 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 1 цаг 23 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 1 цаг 34 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 1 цаг 38 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 1 цаг 42 мин Орон сууцны үнэ өсжээ 1 цаг 47 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 13 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 2 цаг 20 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 2 цаг 27 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 2 цаг 31 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 2 цаг 37 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 2 цаг 41 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 2 цаг 46 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 2 цаг 49 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 52 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн...
Top