x

"Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчилснээр 20-25 жил засвар хийхгүй"

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн байна. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс наймдугаар сарын 19-ний байдлаар 80.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хүндрэл гарч болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг, шалгалт хийхэд 13 барилга, байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээвэрт засвар хийх шаардлагатай байгаа аж.

Иймд Хотын дарга Д.Сумъяабазар эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхийг судалж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчилснээр 20-25 жил засвар хийхгүй

Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш оройноос 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх нь. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15 гэхэд өгнө гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм.

Өнгөрсөн өвөл их болон бага хэмжээгээр 41 удаа цас орж, зам, замын байгууламжийн халтиргаа, гулгаанд 3557 тонн давс, 2645 тонн бодис зарцуулжээ. Өдгөө 700 тонн давс, 1770 тонн бодисын нөөцтэй байгаа аж. Цаашид 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авах гэнэ.

Энэ үеэр Хотын дарга хувийн орон сууцны конторуудын эзэн холбогдогч нь тодорхойгүй, өмчлөлийн маргаантай хамтран эзэмшлийн шугам сүлжээ, тоноглолын заагийг тогтоож, эзэн холбогдогчийг тодорхой болгох, өмчийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хууль, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, шинээр барих 100 ортой нэгдсэн эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв болон 14 дүгээр хорооны ус, дулаан дамжуулах 12 дугаар төвийн дулаан, халуун, хүйтэн усны шугамын угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхийг үүрэг болгов.

Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өрийг барагдуулах тооцоо, судалгаа гаргахыг үүрэг болгов

Үүний дараа Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өмнөх жилүүдэд үүссэн хуримтлагдсан өрийг барагдуулах тухай танилцууллаа. Тус газар нь Налайх дүүргийн 39 мянган хүн, 205 аж ахуйн нэгж, байгууллагад орон сууц, нийтийн үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, төвийн хэсгийн орон сууцны хорооллын өрхийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах, тавдугаар хорооны хэрэглэгчдэд цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэхээс гадна сантехникийн засвар, үйлчилгээний дуудлагыг 24 цагаар хүлээн авдаг. Мөн зөөврийн 28 ус түгээх байр, төвлөрсөн шугамд холбогдсон ухаалаг есөн ус түгээх байраар ундны усыг гэр хорооллын өрхүүдэд хүргэх үйлчилгээ үзүүлж байна.

Чандмань Налайх ОНӨААТҮГ 2004 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн. Жил ирэх бүр алдагдал нэмэгдэж, 2020 оны байдлаар алдагдал 1.25 тэрбум төгрөгт хүрчээ. Налайх дүүргийн иргэдийн тав тухтай  амьдрах үндэс, нөхцөл болсон цэвэр, бохир ус, нийтийн аж ахуйн үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх үүднээс Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас Ус сувгийн удирдах газарт төлөх 2.854.1 сая төгрөгийн өрийг барагдуулах саналыг энэ үеэр тавьсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва алдагдалд орох болсон шалтгааныг тодрууллаа.

Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирал Ус сувгийн удирдах газраас нэг шоо метр усыг 112 төгрөгөөр авч, 125 төгрөгөөр зардаг. Улс төрийн шалтгааны улмаас үнээ нэмдэггүй, мөн нийтийн үйлчилгээний алдагдалтай салбарыг нуруундаа үүрч ирсэн” гэдгийг танилцууллаа. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү энэ үеэр Чандмань Налайх ОНӨААТҮГ-ыг байгууллагатайгаа нэгтгэх санал гаргасан юм. Хотын дарга тус газарт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байгааг харгалзан үзэж, Ус сувгийн удирдах газарт төлөх өрийг барагдуулах талаар шаардагдах тооцоо, судалгааг гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 33 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 40 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 46 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 53 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 3 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 1 цаг 23 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 1 цаг 34 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 1 цаг 38 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 1 цаг 42 мин Орон сууцны үнэ өсжээ 1 цаг 47 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 13 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 2 цаг 20 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 2 цаг 27 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 2 цаг 31 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 2 цаг 37 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 2 цаг 41 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 2 цаг 46 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 2 цаг 49 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 52 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн...
Top