x

Беларусь улсад монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын VI дугаар уулзалтад оролцох үеэрээ Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Владимир Макейтай уулзалт хийлээ.

Тэрээр Монгол, Беларусийн харилцааг өргөжүүлэхэд Монгол Улсын төр засаг анхаарч байгааг илэрхийлээд саяхан тус улсад суух манай Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Беларусь Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа ороод байгааг дурдав.

Сайд В.Макей Монгол Улс Беларусь Улсад Элчин сайдын яамаа нээсэнд баяртай байгаагаа илэрхийлж цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэхийн сацуу боловсролын салбарт хамтран ажиллах, монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж байгааг дурдлаа. Хоёр тал улс төрийн харилцааг бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын төслүүдэд цаашид ч анхаарал хандуулж ажиллахаа нотлов.

Монгол, Беларусийн хооронд 1992 оны Нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Ирэх 2022 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох тул ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мөн санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 8 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 22 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 26 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 49 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 56 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 18 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 26 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 49 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top