x

Б.Пүрэвдорж: Иргэд 5 жилээр тэтгэврээ тогтоолговол 100 мянган төгрөг нэмж авна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөж журмын тухай хуулийг төслийг өчигдөр өргөн барьсан.

Тэрээр өнөөдөр өргөн барьсан хуулийнхаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өмнө нь, өндөр настны тэтгэвэр бодохдоо цалингийн долоон жилийн дунджаар тооцож байгааг багасгаж таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан билээ.

Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтож байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд шударга бус тэтгэвэр авч байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл өргөн барьжээ.

Мөн 2018 оноос эхлэн долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох ёстой гэж үзсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2018 оны Нэгдүгээр сарын 1-нээс хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг буцааж, таван жилээр тооцож нөхөн олгох хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр 2018 онд ОУВС-гийн шахалтаар иргэдийн шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаах зорилготой.

Энэ хуулийг өргөн барьснаар дунджаар 500 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 100 мянган төгрөгийг нэмж тооцох боломж бүрдэнэ.

Өнөөдөр Монгол Улсын төсөв хэлэлцэж байна. Өнгөрсөн жил 14.6 их наядаар улсын төсөв батлагдаж байсан бол өнөөдөр 18.2 болж орж ирж 5.8 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдсэн байна. Гэхдээ энэ төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Өөр бусад албан тушаалтнуудын зардал их нэмэгдэж байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тэтгэврээ шударгаар бодуулж чадаагүй иргэдийн тэтгэврийг дахин бодох хуулийг өргөн барьж байна. Энэ хоёр хуулийг Арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудалд батлуулахын төлөө ажиллана.

Эхний ээлжинд хуульд зөрүүг нөхөн төлүүлнэ гэж оруулж байгаа. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас дэмжээгүй. Харин МАН-ын бүлэг тэтгэврээ нөхөн төлүүлэхгүйгээр шинээр бодуулахдаа таван жилээр бодуулж, цаашдаа 100 мянган төгрөгөөр нэмэх боломжтой гэдэг саналыг хэлсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Наран (43.242.243.125)
    Арай ш дээ үнэхээр гомдмоор, 30 жил 3 сар ажиллаад тэтгэвэр тогтоолгосон чинь сард 353.000 болсон. Хэрэггүй л эд, татвар төлдөг байж гэж бодогдсон шүү. Нэг ч удаа үнэгүй эмчилгээ шинжилгээ өгч үзээгүй, өвдөөд улсын эмнэлэгт очих дээр бөөн очер, цээжний зураг авахуулах плёнк байхгүй гээд. Эмэгтэйчүүдэд үзүүлсэн толь юугаа өөрөө авчир гээд ... Арай л аймар тээ...доод хэмжээг 600-700к болгох хэрэгтэй ш дээ. Юмны үнэ нэмэгдээд арай л байхад.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.72)
    Тиймээ шударга бус байна, 7 жилийн дундажаар бодох нь арай л их. 1964 оноос хойш төрсөн хүмүүс бид 1990 оны зах зээлийн хэцүү үед ажил амьдралаараа хохирсон, одоо бас энэ хуулиар тэтгэвэр авах хэмжээгээ багасгуулж бас хохирох ёстой юмуу. 30 40 жил л ажиллаа тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг 5 жил болгохыг дэмжиж байна.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Улсад 7хон жил НДШ төлөөд тэтгэвэр тогтоолгох, насаараа цалингаасаа төлж төлж багахан тэтгэвэр тогтоолгох 2 шударга бус байнаа. Өөрсдөө хувьдаа ажиллаад тэгээд 7 эсвэл 5 хан жил НДШ төлж өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүст ялгавартай хандмаар байна. л (202.126.90.141)
    Зочин
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (45.130.137.27)
    ХОЙНО НЬ ЗОГСОЖ БАЙГАА ХҮҮХЭН ХӨӨРХӨН ХҮҮХЭН БН
    2021 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 29 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top