x

У.Хүрэлсүх: Хил дамнасан авто болон төмөр зам, эрчим хүчний шинэ коридор бий болгоход хамтран ажиллахаар тохиролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. 

ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтэй өчигдөр ганцаарчилсан уулзалт хийсний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтын мэдэгдэл хийсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэлдээ айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгааг онцлоод, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан шинэ шатанд гаргахад талууд хамтран ажиллахаар тохиролцсон тухай хэллээ. Мөн дараагийн шинэ зууны хамтын ажиллагааны зураглалыг гаргасан нь түүхэн ач холбогдолтой байлаа хэмээн тодотголоо. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа ОХУ-д хийж байгаадаа баяртай байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл хөтөлбөрийн талаар нэлээд санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо гэж үзэж байна.

Эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл, эх орны дайны он жилүүд, энх цагийн бүтээн байгуулалтын үед Монгол, Оросын ард түмэн хамтдаа байж, харилцан туслалцаж, хамтдаа хөгжиж ирсэн гэгээн сайхан уламжлалыг хоёр улсын төрийн тэргүүнүүд бахархан тэмдэглэж, бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн үзэл баримтлалд нийцсэн яриа хэлэлцээг хөгжүүлэхээ илэрхийллээ. 

Бүтэн зууны туршид ойр дотно, сайхан хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн манай хоёр орны найрамдал, нөхөрлөл бол улс орны харилцааны түүхэнд ховорхон тохиолдох, хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд үлгэр жишээ болохуйц онцлог шинж чанартай, түүхэн уламжлалт харилцаа билээ. 

Ерөнхийлөгч В.В.Путиний 2019 онд хийсэн айлчлалын үеэр хоёр тал найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь манай хоёр орны иж бүрэн стратегийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэх үндэс суурь болж байгааг хоёр орны төрийн тэргүүн нар дахин нотоллоо. 

Манай хоёр улс эрчим хүч, нефть шатахуун, байгалийн хий, зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчин, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг харилцан ярилцлаа. 

Ази, Европын хооронд дамжин өнгөрүүлэх "Транзит Монгол" болгох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам эрчим хүчний шинэ коридор бий болгох идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд ажиллаж ирсэн сайхан уламжлал байдаг. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийлье. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний дэвшүүлсэн Их Евроазийн түншлэл байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшаа үргэлжилж байна. Миний бие өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун байна" хэмээв.

Сэтгүүлч Б.Бадамгарав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 52 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 8 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 12 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 17 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 20 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 15 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 6 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 10 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 33 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 40 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 2 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 10 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 33 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top