x

Б.Пүрэвдорж: Автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалгын агууламж асар их байсан

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албан тушаалтнууд оролцов. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.  

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ц.Анандбазар нар асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуурамч шатахуун нь хүний эрүүл мэндэд хортой эсэх, эдийн засгийн хохирол нь нийгмийн аль хэсэгт илүү тусаж байгааг тодруулав. Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дайвар бүтээгдэхүүн гэдэгт хэдэн төрлийн бүтээгдэхүүн хамаарч байгааг, эдгээр бүтээгдэхүүнийг хэчнээн аж ахуйн нэгж оруулж ирж байгааг, хууль батлагдсанаар улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орохыг лавлав.

Сүүлийн үед хорт хавдраар өвчлөгсөд нэмэгдэж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь хар тугалгатай холбоотой аж. Нүүрснээс гарч байгаа хийнд хар тугалга бараг байхгүй ч автозамын гэрлийн шонгоос дээж авахад хар тугалга асар өндөр агууламжтай гарсан байна. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2020 онд түлш нефтийн хүнд фракц, нафта, алкалит, керосин гэсэн 4 бүтээгдэхүүн нийтдээ  210 мянган тонн  орж ирсэн бөгөөд хувийн жинг нь 1х1 гэж тооцвол жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлэх боломжтой. Цаашлаад энэ төрлийн бүтээгдэхүүн дизелийн түлшнээс 100 орчим ам, доллароор хямд байдаг тул аж ахуйн нэгжүүд үүнээс зөрүү ашиг олдог хэмээн хариулж байлаа.  

Харин ажлын хэсгийн багаас 2015 оноос онцгой албан татварын хувь хэмжээг өндөр тогтоосноос хамаарч  онцгой албан татвар төлдөггүй газрын тосны зарим завсрын бүтээгдэхүүн болох нафта, керосин зэргийг их хэмжээгээр оруулж ирэх болсон. Эдгээр бүтээгдэхүүн хүхрийн агууламж өндөр учир экологи, агаар орчин болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн автомашин эзэмшигчдийн ашиглалтын зардлыг ихэсгэдэг талтай. Хуульд үүнтэй холбоотой хориглосон хязгаарлалт байхгүй болохоор дайвар бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулж ирээд байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоёр аж ахуйн нэгж оруулж ирсэн байна гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.  

Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Тухайлбал, төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж,  хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлд 4 дүгээр зүйлийн “4.1.5.Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”, “4.1.6.керосин” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн  4 дүгээр зүйлийг 2  дугаар зүйл болгон “Энэ хуулийг 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж, хуулийн төслийн нэрийг “нэмэлт өөрчлөлт” гэснийг “нэмэлт” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдааны төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, ажлын худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцаж, цаашид тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах  үүрэг бүхий  хамтарсан Ажлын баг байгуулах асуудлыг хэлэлцсэн.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтарсан Ажлын багийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, УИХ-ын гишүүн П.Анужин, А.Адьяасүрэн, Г.Амартүвшин Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 1 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 5 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 28 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 35 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 57 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top