x

С.Бямбацогт: Хөгжлийн банкнаас олгосон хуудуутай бүх зээлийг шалгаж, төлүүлэх ёстой

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бусаар, зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан ярьж байна. Ийм гүтгэлгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.  

Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Энэ зорилгоос надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй Ховд-Эко цемент бол хөгжлийн төсөл. 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн том төсөл. 

Нийслэлээс 1,500-1,600 км алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн. Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригддаг. Энэ асуудлыг шийдэх, цементийн үнийг хотынхтой адил болгож хямдруулах зорилготой хөгжлийн төсөл.

Тэр ч утгаараа Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн хоёр ч засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдсан.

Өнөөдөр тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж барилгын материалын үнэ 70-80 хувь өссөн. Инфляцын энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байгаа. Энэ үед бид барилгын талх болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байна.

Цаашдаа бид дан ганц цемент төдийгүй барилгын арматур, шил цонх, бусад дагалдах материалаа бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Үүнийг л холыг харсан хөгжлийн бодлого гэнэ.

Хамаг байдгаа гаднаас авдаг , импортын үнэнд дарлуулдаг эдийн засгийн хараалаас, хараат байдлаас Монгол Улс ангижрах ёстой. Зээлийн хулгайтай тэмцэхийн оронд жинхэнэ хөгжлийн төслүүдээ хоморгонд нь хэлмэгдүүлж улс орныхоо хөгжлийг гацааж, нурааж болохгүй.

Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, хугацаанд нь төлөхгүй, төр, ард түмнийг хохироож байгаа бол тэр гэмт хэрэг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарна гэж эндүүрч байгаа бол тэр гэмт хэрэг.

Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар орсныг  АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна. 

Баруун бүсэд барилгын материалын үнийг бууруулах,  хэдэн зуун хүн ажил орлоготой, болгож буй  цементийн үйлдвэр баригдах ёстой. Мөн Эрчим хүчний хараат байдлаас Монгол Улсыг салгах Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах ёстой, “Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк” ашиглалтад орох учиртай. Баруун бүсдээ, Ховдодоо томоохон төслүүдийг хэрэгжүүлж “Шинэ Ховд”-ыг цогцлоохын төлөө тууштай зүтгэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 17 мин Монтенегро улсын түүхийн товч 2 цаг 26 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 37 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 45 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 18 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ...
Top