x

Б.Ганхуяг: "Эрдэнэс Тавантолгой" ХК ашиглалтын 8 тусгай талбай бүхий 6.3 тэрбум тонн нөөцтэй

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14-т заасны дагуу Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, хуульд заасны дагуу тогтоол гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн дурдсан.

Тус байнгын хороо Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхтэй  холбоотой Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2018 оны 73 дугаар тогтоол болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,  Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дараах төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор холбогдох тогтоолын төслийг боловсруулсан болохыг тэрбээр танилцууллаа.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулга хийсэн юм.

Тавантолгой ордыг өнөөдрийг хүртэл гурван үе шаттайгаар ашиглаж ирсэн. 2000 он хүртэл орон нутгийн иргэдийн дулаан хангамжийн хэрэгцээг хангах зорилгоор ашиглаж байсан бол 2000-2010 онд олон улсын байгууллагууд геологийн нөөцийг тогтоож, хамтран ашиглах чиглэлээр ажиллаж байгаад 2010 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэв.

2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад, дотоодын өр төлбөр ихтэй, ашигт ажиллагаа багатай, үндсэн үйл ажиллагаанд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломжгүй явж ирсэн бөгөөд 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Чалко” компанийн 350 сая ам.долларын өр, төлбөрийг барагдуулсан юм.

2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн банкны 200 сая ам.доллар, түүний хүү, хүүгийн төлбөрийг барагдуулснаар тус компани гадаад өр, төлбөрийг барагдуулжээ. Улсын Их Хурлаас 2018 онд, Засгийн газраас 2018, 2019 онд гаргасан 7 тогтоолын хүрээнд уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх мега төсөл хэлбэрээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирснийг Б.Ганхуяг захирал танилцууллаа.

Компани ашиглалтын 8 тусгай талбай бүхий 6.3 тэрбум тонн нөөцтэй, үүнийгээ олон улсын стандартын дагуу баталгаажуулаад байгаа гэв. 2020 онд олон улсын нэгдсэн менежментийн ISO стандартыг нэвтрүүлсэн, 2019, 2020 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд компанийн менежментийг сайжруулах, засаглалыг олон улсын түвшинд хүргэх, нээлттэй компани болгох зорилтуудыг тавьж бэлтгэл ажлыг хангасны хүрээнд 2021 онд компанийн дунд хугацааны таван жилийн бизнес төлөвлөгөөг баталсан байна. 

Энэ хүрээнд бие даасан гурван үйл ажиллагаа, 14 төсөл, хамтран ажиллах гурван төсөл зэрэг нийт бодлогын 20 бичиг баримтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК охин болон хараат 5 компанитай болохыг Б.Ганхуяг захирал танилцуулгадаа дурдаад нэг бүрчлэн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  

Байнгын хорооны тогтоолын төсөл болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Ш.Раднаасэд гишүүн компанийн үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц, зохион байгуулалтын талаар болон уурхайн бүтээн байгуулалтад ашиглах усны нөөц, бүтээгдэхүүний тээвэр, экспортын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв.

Т.Энхтүвшин гишүүн тус ордтой холбоотой авто замын бүтээн байгуулалтын явцын талаар асууж, үйлдвэрийн усны нөөцийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Г.Ганболд, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

 Эцэст нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь дэмжиж, дээрх тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 52 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 8 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 12 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 17 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 20 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 15 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 6 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 10 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 33 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 40 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 2 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 10 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 33 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top