x

Ганцхан номоор алдаршсан зохиолчид

Олон зохиолчдын амьдралд нэг номоор алдар нэрээ олж авсан  хүн олон байдаг. Гэхдээ олон уншигчид  тэдний бусад зохиолыг нь мэддэггүй. Зарим нь голчлон өгүүлэл бичиж ирсэн бол нөгөө хэсэг нь дэлхийд алдартай болсон ганцхан ном л зохиосон байдаг.

Мэри Шелли, «Франкенштейн, буюу Орчин үеийн Прометей»

 Дөнгөж 18 настай зохиосон роман нь 1918 онд анх хэвлэгджээ. Мэри Шелли лорд Байронтай уран бүтээлийн талын маргаан өрнүүлээд хэн нь хамгийн аймшигтай ном бичих вэ гэсэн бооцоо тавьснаар энэ роман гарч ирсэн гэх яриа бий. Роман нь уран зохиол дахь шинжлэх ухааны уран зөгнөлийн эх нь болж чаджээ.

Шеллийн романд Женевын залуу оюутан үхмэл матераас амьд биетийг бүтээнэ. Тэр нь маш аймшгийн байснаас эрдэмтэн түүнээс хагацдаг.  Хүмүүс түүнээс айдаг учраас орон зайгаа олж чаддаггүй. Тэгээд л тэр  өөрийн бүтээгчээс өшөөгөө авахаар шийднэ.

Гол баатар нь болох Франкенштейн ёс зүй, сэтгэл санааны хязгаарлалтгүйгээр мэдлэгийн төлөө эрмэлздэг. Эцэс сүүлд нь буруу замаар явснаа ойлгосон тэр монстрыг бүтээнэ. Тэр бол зохион бүтээгч. Харин бүтээл хорлонгоор хүндрүүлэгдсэн байгаа.

Романыг христийн шашины талаас эсвэл ухаалаг байр сууринаас харж болно. Эхний тохиолдолд нь тэр нь өөртөө бурхны үүргийг авах гээд бүтэхгүй гэсэн сануулга ба хоёр дахь байр сууринаас нь бол өөрийн бүтээлдээ  эрдэмтэн хүний хариуцлага ямар байхыг гарган үзүүлсэн байгаа.

Жером Дэвид Сэлинджер, «Улаан буудайн талбайн дунд ангалын дээгүүр»

Өөрийн цорын ганц романаа 1951 онд хэвлэн нийтлүүлсний дараа Сэлинжер хүрээлэн буй орчноосоо зугтан Нью-Гемпширт  өөрийн гэртээ бүгэн тэнд 2010 хүртэл амьдраад хорвоогийн замаа дуусгажээ. 1965 оноос хойш тэр зөвхөн ширээний нүдэндээ зохиолоо бичин  өөрийн анхны зохиолууд ба захидлаа хэвлүүлэхийг эрс хориглосон байв.  Өндөр хашаан дотроо элдэв бясалгал хийн энэ ертөнцөөс өөрийгөө улам холдуулсаар  амьдралаа өнгөрөөжээ.

“Улаан буудайн талбайн дунд ангалын дээгүүр”  (The Catcher in the Rye, 1951) роман нь дэлхийн уран зохиолын түүхэнд эргэлт болсон ба түүний баатар Холден Колфилдын нэр олон үеийн залуучуудад онцгой болон үлджээ. Романд сөргөлдөөнийг өсвөрийн насны хөвгүүний максималист үзэл ба “насанд хүрэгчдийн” “гадны” хатуу ертөнц хоёрын хооронд өрнүүлдэг.

Ном хэвлэгдэн гарангуутаа л дэлхийд алдартай, харин сургуулиудад муу үлгэр үзүүлнэ гээд хоригдсон байлаа. Энэ роман анх Зөвлөлтөд “Иностранная литература” сэтгүүлд 1960 онд нийтлэгдсэнтэй Монголын сэхээтнүүд танилцсанаас өөр манайд танил биш.

Олонхи уншигчид Сэлинджерийг Холден Колфилдын  зохиогч гэдгээр л мэддэг ч түүний Глассынханд зориулсан “Есөн түүх” түүвэр ба  өгүүллүүд нь  чухалд орно. Авъяаслаг хүн ба хорвоо хоёрын сөргөлдөөн хэрхэн үргэлжилж, хөгжиж байгаа сэдэвтэй. Глассын ах дүүчид том болсон ч өөрийн үзлээ барьж, тэднийг үр хүүхдүүд нь дэмжинэ. Глассын гэр бүлийн нийтлэг  үзэл санаа, сэтгэлийн дуудлага нь нэн түрүүнд зэн-буддизмаар гагнагдсан байдаг.

 Венедикт Ерофеев, «Москва-Петушки»

Эхлээд бариад авахад  «Москва-Петушки»  яруу найраг нь нэг л хачирхалтэй уншилт болдог. Архичны хувь заяаг өөрөө өгүүлсэн ном нь сахиусан тэнгэрүүд,  нууц зөвлөх Иоганн фон Гётегийн төлөө өргөсөн хундага өргөлтийн үг гээд олон ойлгомжгүй  дэлгэрэнгүй задалгаатай. Онч үгсийн жаяг, сюрреалист деталиуд, сэтгэлийн хөөрөл, шаналал, дөвийлгөсөн үг магтаал нь үргэлжилсэн үгийн орос яруу найргийн хоёр дахь хэл нь болдог.

Венедикт Ерофеевыг яагаад энэ зохиол алдаршуулсан нь ойлгомжтой. Ер бусын стиль, зохиомж, баатрууд, хэлбэр энэ бүгд нь аргагүй л анхаарал татна. Тэр нь номонд дуртай болгодог. Яруу найраг 1969-1970 онуудад зохиогдоод гараар хуулбарлагдан тараагдаж байснаа дараа нь гадаадад хэвлэгджээ.

Эх оронд нь энэ алдартай зохиол «Трезвость и культура» (Эрүүл явах ёс ба соёл)  сэтгүүлд хураангуйгаар, «Весть» (Мэдээ) сэтгүүлд арай дэлгэрэнгүйгээр анх хэвлэгдэн нийтлэгджээ. Бараг  өөрийн бүтэн хувилбараар 1989 онд «Прометей» хэвлэлийн газар нийтэлсэн байлаа.

Брэм Стокер, « Дракула гүн»

 

«Дракула» нь Брэм Стокерийн цорын ганц ном биш ч гэсэн  түүнийг алдаршуулсан цорын ганц бүтээл нь юм. Ирландын зохиолч “Дракула” ном дээрээ найман жил ажиллан Европын домог аман зохиолыг сайтар судалжээ. Тэрээр “вампирийн сэдвийг”  анхлан гаргаагүй ч түүний роман ба баатрууд нь энэ төрөлд хамгийн хүчтэй нөлөөг авчран сэдвийн шүтээн болж чадсан юм.

Сэдвийн төвд нь Дракула гүнтэй наймааны хуулийн баталгаагаа хийхээр Трансильванид очиж байгаа залуу хуульчийн  түүх байдаг. Гэхдээ, баатрын мэргэжлийн чадвар нь аймшгаар дүүрсэн шилтгээнтэй  таамаглалын гүнтэй  тэмцэх тэмцэлд нь тусалдаггүй.

Маргарет Митчелл, «Салхинд туугдагсад»

Маргарет Митчелл өөрийн ганц романаа бичихийн өмнө «Атланта Жорнал» хэвлэлд сэтгүүлчээр ажиллаж байв. Түүний хүүхэд ахуй цаг нь АНУ-ын өмнөд нутагт өнгөрсөн ба багаасаа Америкийн иргэний дайны тухай тухайн цагт шинэхэн байсан яриаг түүхэн нийгэмлэгийн дарга байсан эцгээсээ байнга сонсож ой ухаандаа буулгасан байлаа. Маргаретын хоёр авга нь өмнөдийн боол эзэмшигчдийн талд тулалдаж явжээ. Номон дээрээ арваад жил ажилласны дараа 1936 онд ном нь хэвлэгдэн дэлхийн хамгийн алдартай номнуудын тоонд шууд оржээ. Митчелл 1937 онд Пулитцерийн шагнал хүртлээ. Номоор 1939 онд бүтээсэн кино нь  найман “Оскарын” шагнал хүртжээ.

Толгой эргэм амжилттай байсан ч шүүмжлэгч нарын үнэлгээ өөр өөр. Голчлон зохиомжоор ядмаг, баатруудынх нь дүр бүдүүлэгдүү гэж шүүмжлэгддэг. Энгийн баатрууд ба түүхтэй энэ ном ээдрээтэй баатрууд, сэдэвтэй Жойс ба Прустын номуудын дараа гарсан юм. Гэхдээ эдгээр ном байгаагүй бол Митчеллын ном ингэж хурдан бестселлер болж чадахгүй л  байсан. Шударгаар хэлэхэд Митчелл номондоо янз бүрийн төрлүүдийг нэгтгэх гэсэн сонирхолтой оролдлого хийснийг тэмдэглэхгүй байх аргагүй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top