x

Амеркийн зүүн эргийн нутгаар “Флоренс” далайн хар шуурга дэгджээ

Арлын Японы нутаг дэвсгэрт Жеби далайн хар шуурга шуурч, их хэмжээний гамшиг сүйрэл дагуулсан. Харин энэ долоо хоногийн эхээр Америкийн зүүн эргийн нутгаар “Флоренс” нэр авсан далайн хар шуурга дэгджээ. Хар шуурга Хойд болон Өмнөд Каролин мужийг чиглэн урагшилж, орон нутгийн эрх баригчид нь аюулгүйн үүднээс далайн эрэг дагуух нутгаас иргэдээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийг Америкийн байгалийн үзэгдэл судлах төвийн мэргэжилтнүүд сүүлийн арваад жилд тохиолдож байгаа хамгийн хүчтэй хар шуурганы нэг болно гэж үзэж байна.

Тиймээс орон нутгийн эрх баригчид нь аюулгүйн үүднээс Америкийн зүүн эргийн нутгаас бараг сая гаруй хүнээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Флоренс далайн хар шуурганд мэргэжилтнүүд Сапфир Симпсоны шаталбараар аюулын 5 зэргээс дээрээсээ 2 дахь буюу 4 баллын түвшин тогтоожээ. Тэгвэл энэхүү шаталбарын хамгийн дээд буюу 5 баллын аюулын зэргийг 2017 онд Атлантын далайн эрэг дагуу шуурсан  Ирма далайн хар шуурганд оноож байжээ.  

Флоренс далайн хар шуурга даваа гарагийн өглөөнөөс эхлэн хүчээ авч эхлэн, өнөөдөр голомтдоо цагт 178-195 км хүртэл ширүүсэн шуурч байна. Флоренс хар шуурга араасаа хүчтэй аадар бороо, салхи дагуулжээ. Энэ байдлаас шалтгаалан гамшгийн бүсэд мод бут үндсээрээ булгарч, барилга байшингийн дээвэр хуулран, шил цонх нь хагараад байна. Далайн хар шуурганы улмаас эх газар луу 4 км хүртэл их ус түрж орж ирэн, эрэг хавийн нутгийг үерт автуулаад байна. Цаг уурчид Флоренс хар шуургыг Америкийн зүүн эргийн нутгаар сүүлийн 30 жилд дэгдэж байгаа хамгийн их аюул гамшиг дагуулах үзэгдэл гэж дүгнэж байгаа юм.

Хамгийн сүүлд энэ бүс нутагт 1989 онд “Хьюго” далайн хар шуурга шуурч, Хойд Каролиныг бүхэлд нь сүйтгэн, бараг 7 тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулж, 50-иад хүний амь насыг авч оджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 16 цаг 38 мин Монтенегро улсын түүхийн товч 16 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 16 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 58 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top