x

Япончууд Путины энхийн гэрээ байгуулах саналыг ойшоохгүй байна

Саяхан болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ онд багтаж, ямар нэг нөхцөлгүйгээр энхийн гэрээ байгуулах саналыг Японы ерөнхий сайдад гэнэт тавьсан билээ.

Путины саналд сөрөг хариу өгвөл Токио-Москвагийн цаашдын яриа хэлэлцээрт саад болох тул Японы засгийн газар үүнд болгоомжтой хандаж байна.

Харин сөрөг хүчнүүд, Абэгийн өрсөлдөгчид Оросын ерөнхийлөгчийн саналаас татгалзахыг уриалж эхэлжээ. Япон улс зөвхөн маргаантай дөрвөн арлын асуудлыг шийдсэний дараа дэлхийн хоёрдугаар дайныг дууссанаас хойш яригдаж байгаа энхийн гэрээг байгуулах байр суурьтай байгаа юм.

Японд “Хойд газар нутаг”, Орост “Өмнөд Курилын арлууд” гэдэг дөрвөн арлыг дайны төгсгөлд ЗХУ-ын цэрэг булаан эзэлсэн гэж Токиогийн эрх баригчид үздэг.

Одоо Либерал Ардчилсан Намын тэргүүний суудалд Абэтай өрсөлдөж байгаа Шигерү Ишиба ерөнхий сайдыг Японы байр суурь хэвээр байгааг харуулж, Путинд хатуу хариулт өгөх хэрэгтэй гэж хэвлэлд ярьжээ.

Японы Коммунист Намын дарга Казуо Ший “Абэ энэ асуудалд хатуу байр суурьгүй явж ирснээс дипломат цохилт амслаа” гэж мэдэгдсэн байна.

Абэ Оросоос ирснийхээ дараа засгийн газарт эвссэн Комейто намын дарга Нацуо Ямагучитай уулзахдаа энэ саналыг “энхийн гэрээ байгуулах Путины хүсэл сонирхлын илэрхийлэл төдий” гэж харж байгаагаа ярьсан гэнэ.

Шинзо Абэ Хойд газар нутгийн асуудлыг шийдэх хүртэл энхийн гэрээ байгуулахгүй гэсэн байр суурь хэвээр байгааг энэ үеэр баталсныг Ямагучи хэвлэлд ярьжээ.

Мөн тэр өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихиде Суга “Манай байр суурийг Оросын тал сайн мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Тэгвэл Ханой хотод олон улсын хуралд сууж байгаа Японы гадаад хэргийн сайд Таро Коно “энхийн гэрээ байгуулах ямар ч оролдлогыг шүүмжлэх нь зохисгүй хэрэг” гэж сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Абэ, Путин нар нийтдээ 22 удаа уулзсан ч газар нутгийн маргааны асуудалд дорвитой ахиц дэвшил гарахгүй байгаа.

Одоо Японы засгийн газар ацан шалаанд ороод байна. Путины саналд татгалзсан хариу өгч харилцаагаа муутгах, эсвэл Абэгийн нэр хүнд дотооддоо унах хоёр аюулын дунд ороод байгаа юм.

Удирдагчд 2016 онд Японд уулзахдаа маргаантай дөрвөн арал дээр эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Харин сая Путины тавьсан санал нь Оросын тал Японоос илүү их хамтын ажиллагаа хүсэж байгаагийн илрэл байж магадгүй гэж үзэж байна.

Японы сөрөг хүчнүүдийн нэг болох Ардын Ардчилсан Намын тэргүүн Юйчиро Тамаки “Япон, Оросын хооронд болсон 22 удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүн чухам юу байваа гэдэг асуудал эндээс урган гарч ирж байна” хэмээн Абэгийн гадаад бодлогыг хатуу шүүмжилжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top