x

Шувууны халдлага хэрхэн болсон тухайд

Өнгөрөгч долоо хоногт нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холбоо үүссэн. Хэрэгтэн нас барсан учраас хэргийг хаасан байна” гэдэг яриа үнэн байсан уу? Эсвэл үлгэр ярьсан, өлгөж егөөдсөн үү? Хариултыг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үргэлжлэлээс үзэж болно.

Ер нь бол 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 55 цаг 55 минутад дулааны IV цахилгаан станцын ил хуваарилах байгууламж дээр 220 кВт-ийн гуравдугаар системийг захиалгын дагуу хүчдэлээс салгах явцад сэлгэн залгалтын алдаа гарснаас станц “0” зогсолт хийж, ачаалал бусад станцууддаа нөлөөлсний улмаас систем тэр чигээрээ “0” зогсолт хийснийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн захирал асан Ж.Осгонбаатар тайлбарлав. (2016 оны есдүгээр сард түүний ажлыг хүлээж авсан шинэ захирал авлигын хэргээр шалгагдаж, станцыг үүрэг гүйцэтгэгч удирдаж байгаа аж)

Ил хураарилах байгууламж гэдэг нь “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн харьяа 220, 110 кВт-ийн хуваарилах байгууламжууд аж. Дулаанц цахилгаан станцууд тэдэнд цахилгаан үйлдвэрлэж өгөөд, тэд цааш нь хэрэглэгчдэд нийлүүлдэг гэсэн үг. Дамжуулах компани нь зарим тоноглолоо солих, засвар үйлчилгээ хийхийн тулд урьдчилан захиалга өгч, ТЭЦ-4 захиалгын дагуу цахилгааныг тасалж, хязгаарлаж, сэлгэн залгалтыг хийдэг байна. Энэ явцад техникийн алдаа гарснаас улс даяараа цахилгаангүй болжээ. 

Харин шувуутай холбоотой түүх үүнээс гурван жилийн өмнө юм байна. Хүмүүс мартсан байж магадгүй ч 2015 оны тавдугаар сарын 24-нд дамжуулах компанийн Гачуурт дахь салбар дээр мөн осол гарч, улсаараа цахилгаангүй болж байжээ. Ослын газар дээр ажилласан цагдаа, онцгой байдлын хүмүүс “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холболт үүсгэж, систем “0” зогссон. Хэрэгтэн нас барсан учраас эрүүгийн хэргийг хаалаа” гэсэн байна.

Харин ҮАБЗ-ийн Ажлын албаны эрчим хүч хариуцсан реферэнт Б.Баттулга (Цензургүй яриа нэвтрүүлгийн зочин) энэ тухай “мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдах болсноос шат шатандаа салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын идэвхи буурч, ажиллагсдын мэдлэг ур чадвар, салбарын аюулгүй байдалд нөлөөлж байна” гэв. Мэргэжлийн байгууллагуудыг мэргэжлийнх нь хүмүүсээс холдуулж, улс төрийн томилгоо хийдэг явдал эрчим хүчний салбарыг ч тойроогүй. Салбараа мэдэхгүй хүмүүс дээшээ тайлангаа өгөхдөө бодит мэдээллийг яамнаасаа нууна, яам нь УИХ, Засгийн газарт тайлагнахдаа бас дахин цензурдээд бодлого гаргах түвшинд бодитой мэдээлэл барагтай бол очдоггүй аж. Дээрээ ийм байхад доор ажиллаж байгаа хүмүүс “шувуунд ял тохоод” өнгөрөх нь энүүхэнд л дээ.

Мэргэжлийн яам дээр бодлогын зөвлөл, сайдын зөвлөл, шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдах гэхээр компанийн захирлууд ирдэггүй, ТӨХ-ноос хурал зарлахаар гүйгээд очдог гэнэ. Учир нь тэднийг албан тушаалд томилдог газар нь ТӨХ, салбарын яам зөвхөн санал өгөх эрхтэй болсон. Намын нэрээр албан тушаалд очсон мэргэжлийн бус нөхдөд өөрийг нь томилсон хүний өмнө бөхөлзөх чухал болхоос салбарын асуудал падгүй байдаг гэсэн үг. Тэгээд ч мэргэжлийн бус хүн мэргэжлийн хүмүүстэй суугаад ярья ч гэхнээ хэлийг нь ойлгохгүй биз.

Сая болсон ослын тухайд салбарын сайд нь хүртэл сэлгэн залгалт хийсэн нэг монтёрын тухай л яриад байгаа. Техникийн алдаа байхгүй, хүний хүчин зүйлээс болсон гээд. Гэтэл хаа байсан Гачууртад богино холбоо үүсэхэд маш олон шаталсан хамгаалалтыг даваад IV цахилгаан станцыг тэр чигээр нь зогсоож байгаа нь манай эрчим хүчний систем бүхэлдээ маш эмзэг байдалд байгаагийн илрэл гэдгийг реферэнт Б.Баттулга тайлбарлаж байна.

Манай эрчим хүчний системийн “статик болон динамик тогтолцооны тооцоолуурыг хамгийн сүүлд 1973, 1985 онуудад хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж өгсөн” гэнэ. Энгийнээр хэлбэл системийн ачааллах горим юм болов уу даа. Гэтэл 1985 оноос хойш он өнгөрлөө, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ, шугамын урт хэд дахин, хэдэн хувиар өссөн билээ? 330 сумд руу татсан шугам, 30 гаруй жилийн турш ашиглалтад оруулсан барилгуудаа тооцоод үзэхэд л асар их өсөлт гарна.  

Өнгөрсөн онд гэхэд манай улс түүхэндээ анх удаа 1081 мВт-ын хэрэглээтэй болсон. Энэ үеэр манай эрчим хүчний үндсэн болон туслах тоноглолууд ямар ч нөөцгүй ажилласан байна. Эргэдэг бүх юм эргэсэн гэсэн үг. ОХУ-аас ч импорт авсан, зарим шугамууд дээр тултал нь авсан. Энэ өвөл хэрэглээ дахиад ч нэмэгдэх болно. Сая болсон осол хэрэв өвлийн ид ачааллын үед гарвал тавхан цагийн дотор Улаанбаатар хот тэр аяараа хөлдөх нь байна. Дахиад эрчим хүчний шинэ эх үүсвэр, V цахилгаан станцын асуудал...

Үргэлжлэл бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 15 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 23 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 30 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 1 цаг 34 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 2 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 8 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 8 цаг 34 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 8 цаг 37 мин Хэлгүй бол төргүй 9 цаг 38 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 9 цаг 49 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 9 цаг 55 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 9 цаг 59 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 10 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top