x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Ховд аймгийнх юм. Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Станц 2030 онд ашиглалтад орсноор баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, төвийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм.

ХX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх учиртайг хэллээ.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, шинээр 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь амжилт гэж үздэгээ хэллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 330 сая ам.долларын үнэ бүхий самнасан ноолуур экспортод гаргасныг дурдлаа. Цаашид улс орны хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрийг жадлан эсэргүүцдэг, гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байх нь чухал гэдгийг онцоллоо. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үүнээс болж саатан, 2-3 жилийн хугацаа алдсаныг жишээ болголоо. Гэхдээ тухайн үед эсэргүүцэж байсан иргэд одоо зөвөөр ойлгон, дэмжиж байгааг хэллээ. Цаашид ард иргэдийг эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, хичээн зүтгэхийг уриаллаа.

Ховд аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны байдлаар 1 их наяд 554 тэрбум төгрөгт хүрч, баруун бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17,1 сая төгрөгт хүрчээ. Эдгээр үзүүлэлтээрээ баруун бүсдээ тэргүүлж, улсын хэмжээнд Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн дараа дөрөвдүгээрт орж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 1 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 1 цаг 8 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цаг 11 мин Хэлгүй бол төргүй 2 цаг 12 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 2 цаг 23 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 2 цаг 29 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 2 цаг 33 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 44 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top