x

Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ

/Kyodo/ Индонезод гарсан түймэртэй тэмцэхээр CH-47 загварын гурван нисдэг тэрэг ачсан Японы Өөрийгөө хамгаалах хүчний тээврийн хөлөг онгоц пүрэв гаригт тус улсын боомтод иржээ. Японы Өөрийгөө хамгаалах хүчин түүхэндээ анх удаа гадаад улсад гал унтраах ажиллагаанд оролцож байна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.

Японы Тэнгисийн болон Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний нийт 350 орчим алба хаагч уг ажиллагаанд оролцоно. Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэргүүд Баруун Калимантан мужид байрлан, ням гаргаас эхлэн долоо хоног орчим хугацаанд Индонезын цэргүүдэд агаараас гал унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажээ.

“Гал түймэрт өртсөн хүмүүст туслах энэхүү ажиллагааг амжилттай биелүүлэхийн тулд бид бүх хүчээ дайчилна” гэж Японы Батлан хамгаалах яамны албан тушаалтан мэдэгджээ. Индонезод гарсан их түймэрт 1-7 дугаар сарын хооронд 2 мянга орчим хавтгай дөрвөлжин км ой, хүлэрт намагт газар шатсан байна. 

“Kunisaki” /"Осүми" ангиллын 8 900 тонны усан түрцтэй/ тээврийн хөлөг онгоц наймдугаар сарын 30-нд Японы баруун нутгийн Хирошима мужийн Күрэ хот дахь Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний баазаас хөдөлж, пүрэв гарагт Баруун Калимантан мужийн Кижинг боомтод иржээ.  

Энэхүү ажиллагааг Япон, Индонезын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми, Индонезын Батлан хамгаалахын сайд Шафри Жамсуддин нар өнгөрсөн тавдугаар сард байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байна. Уг хэлэлцээрт хамтарсан сургуулилалт хийх, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 1 цаг 54 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 3 цаг 11 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 3 цаг 21 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 5 цаг 17 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 9 цаг 14 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 9 цаг 20 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 9 цаг 26 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 9 цаг 34 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 9 цаг 44 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 10 цаг 3 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 10 цаг 14 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 10 цаг 18 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 10 цаг 23 мин Орон сууцны үнэ өсжээ 10 цаг 27 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 10 цаг 31 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 10 цаг 53 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 11 цаг 0 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 11 цаг 7 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 11 цаг 12 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 11 цаг 18 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top