x

Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн зарим нутагт энэ жил хуш модны самар бага гарснаас хүрэн баавгайн идэш тэжээл хомсоджээ. Үүнээс шалтгаалан баавгай хоол тэжээл хайж сумын төв, суурьшлын бүс, айл өрх, малчны хотонд ойртох эрсдэл нэмэгдсэн байна.

Хатгал тосгоноос найман километрийн зайд дөрвөн баавгай явж байгаатай иргэд таарчээ. Иймд Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас иргэд, малчид, аялагчдыг уул, ойд явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Сүүлийн үед баавгай уулаас бууж, суурьшлын бүсэд ойртох тохиолдол бүртгэгдэж байгаа тул хадлан бэлтгэх, жимс, самар түүхээр хөдөө явах, мал болон алдуул малаа хайж ууланд гарахдаа болгоомжтой байхыг зөвлөжээ.

Баавгай үзэгдсэн, мөр нь илэрсэн газарт ганцаараа явахгүй, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа. Мөн өглөө эрт, орой бүрэнхий болон шөнийн цагаар уул, ойд явахгүй байхыг зөвлөж байна.

Ой, өтгөн бут, голын шугуйгаар явахдаа үе үе дуу чимээ гаргаж, баавгайг гэнэт цочоохоос сэргийлэх хэрэгтэй. Харин бамбарууштай таарвал ойртохгүй, тухайн газраас тайван холдох нь зүйтэй. Учир нь эх баавгай бамбаруушийнхаа ойролцоо байх магадлалтай юм.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг 10 сумын нутагт хүрэн баавгай тархан амьдардаг гэсэн судалгаа бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 38 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 43 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 51 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 54 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 58 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 26 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 2 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 9 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 12 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 20 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 8 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 2 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 5 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 6 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 17 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 23 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 27 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 38 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top