x

Талийгаачийн ах Р.Ганхуяг: Дүү минь харгис алуурчны гарт амиа алдсан

Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн бусдад зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сард гарсан билээ. Уг хэргийн талаар талийгаачийн аав Р.Төмөрхуяг, авга ах Р.Ганхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх нар хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан хорьж, шалгаж байгаа билээ.  

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Ийм хэрэг болсонд бид маш их харамсаж байгаа. Манай гэр бүл дөрөв дэх үеээ төрд зүтгүүлж байгаа сэхээтэн гэр бүл. Миний авга, эцэг, ах дүү гурван партизан гээд анхдагч байсан. Би хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаж тэтгэвэрт суулаа. Ийм юм болно гэж бодолгүй хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн. Хүний эвийг олох гэж явдаг хүүхэд байсан. 

Монгол ёс жаягаа бодоод бид юм хэлээгүй. Энэ явдал болсноос хойш миний хүүг архидан согтуурсан харилцан зодолдсон гэсэн яриа гарсан. Миний хүү архи дарс уугаад явдаг хүн биш. Би архи уудаггүй. Тиймээс архи ууж, танхайрдаг байдлаар хүүгээ хүмүүжүүлээгүй.

Одоо дөрвөн ач минь үлдлээ. Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан. Энэ дөрвөн ачийг амьд байх хугацаандаа хүнтэй адил хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Хамгийн бага нь ой 4 сартай үлдсэн. 20 жилийн дараа эцэг чинь архи ууж байгаад ажил дээрээ амь алдсан гэж хэлэх үү эсвэл хүний гарт амиа алдсан гэх үү” гэлээ.

Талийгаачийн авга ах Р.Ганхуяг “Маш хүнд өдрүүд өнгөрсөн. Хүний хайр татсан сайхан хүүхэд байсан. Гомбосүрэн миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад харгис алуурчны гарт амиа алдсан. 

Миний дүүг тухайн өдөр яамны гуравдугаар давхрын өрөөндөө дуудаж авчраад Махбал нарын хүмүүс зэрлэгээр амь насыг нь хороосон. /Тэрбээр тухайн өдөр талийгаачийн барьж байсан гар утасны бичлэгийг сонсгов. Уг бичлэгт талийгаач Т.Гомбосүрэнг Б.Махбалын өрөөнд хүлээж байна гэсэн яриа бичигдсэн байв/ 

Энэ болсон үйл явдал бол монгол төрийн хуваагдал, эрх мэдлийн булаацалдаанаас улбаатай гэж бодож байна. Миний дүүгийн ажлыг булаан авахаар 2018 оны хоёрдугаар сараас эхлэн шат дараатай ажил хийгдэж байсан 

2018 оны дөрөвдүгээр сард миний дүүг томилолтоор явж байхад нь С.Дорждагва гэдэг хүнийг оронд нь томилох гэж байсан. Гэтэл С.Дорждагва нь ажилдаа тэнцэхгүй болохыг АТГ-аас ирүүлсэн албан бичигт дурдсан байна. 

Аймшигтай хэрэг гарсны маргааш би Улаанбаатарт ирээд дүүгийнхээ өрөөнд орсон. Өрөөнийх нь гэрэл асаалттай, пиджак нь сандал дээрээ тохоостой, компьютер нь асаалттай, бичиг цаас нь дэлгээтэй байсан. 

Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалд шунах нь юуных вэ гэдгийг Монгол Улсын Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас асуумаар байна. 

Энэ хэргийг Монголын цагдаа хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө гэж хүсэж байна. Энэ хэрэг гарахад ямар нэгэн байдлаар оролцсон, турхирч, түлхсэн албан тушаалтнууд шийтгэлийн гадна үлдэх ёсгүй" гэв.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Сэтгүүлчид минь энэ хэргийг мэдээлэхдээ ЗТХЯ-ны дарга нар архидан согтуурч нэгнийгээ хөнөөлөө гэж битгий эхлүүлээч ээ. Энэ нь талийгаачийн ясыг өндөлдүүлж, гэр бүлийнхнийх нь сэтгэлийг эмзэглүүлж байна.  

Хэрэг үйлдэгдсэнээс хойш 14 цагийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан уг хэрэг нь албан тушаалтай холбоогүй, хоёр хүн архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэдгийг тогтооосон гэж мэдээлснээс үүдэн талийгаачийг архи ууж, танхайрсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. 

Гэтэл хэрэг гарсан байдлыг тогтоох ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 14 цагийн дараа худал мэдээлэл тарааснаас болоод ташаа мэдээлэл цацагдаад байна.

Олон нийтийн анхаарлыг архинд хандуулж, өөр тийш залах нь хэнд ашигтай байв. Ийм онц ноцтой хэргийн талаар олон нийтэд мэдээлэх эрх зөвхөн прокурорт л байгаа. Энэ хэргийн талаар хэвлэлийн төлөөлөгч ярихгүй.

Талийгаач архинаас хол хөндий байсныг мөр зэрэгцэн ажиллаж байсны хувьд би мэднэ. Гар утасны бичлэгээс харж байхад талийгаачийг албан өрөөндөө байхад нь архидаж байсан хүмүүс дуудаж аваачсан нь харагдаж байна. 

Хохирогчийн талаас төрийн албанд ажиллаж байгаа хүнийг хэлмэгдүүлсэн зүйл энэ хэргийн тухайд ажиглагдаж байсан. Засгийн газар солигдсоноор яамны удирдах бүрэлдэхүүн солигддог жишиг тогтсон.  Нам бүлэг фракцийн талцаанаас болж төрийн албан хаагчид тогтвортой ажилладаггүй болсон. Төрийн албан тушаалтны томилгоо хуувилдааны шинжтэй болсон учраас ажлаа хийж явсан төрийн мэргэжсэн албан хаагч амиа алдаад байна.  

Талийгаач төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад ороод тэнцсэн байсан. Төрд ажиллах эрхгүй гэх зүйл огт байхгүй. 

Хэргийг анх СБД-ийн 1 дүгээр хэлтэс шалгаж байсан. Дараа нь Нийслэлийн цагдаагийн газарт шалгаж байсан бол одоо ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг шалгах хэлтэст шалгаж байна. Хэвлэлд гарч байгаа ташаа мэдээлэлд хөтлөгдөж мөрдөн байцаагч нар ажиллаагүй гэдэгт бид итгэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир цаг минут, нарийн зүйлийг мэдээлэх боломжгүй байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.103)
    Хууль мууль гэж байснаас ахыг чинь үнэхээр санаатайгаар алсан нь тодорхой юм бол өөр арга бодооч!
    2018 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 16 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 23 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 30 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 1 цаг 35 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 2 цаг 45 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 8 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 8 цаг 34 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 8 цаг 37 мин Хэлгүй бол төргүй 9 цаг 39 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 9 цаг 50 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 9 цаг 56 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 0 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 11 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top