x

БНХАУ-ын гадаад яам АНУ-тай хамтран хийх арга хэмжээнүүдээ цуцаллаа

Вашингтон Хятадын Батлан хамгаалах яам Оросын цэргийн аж үйлдвэрийн газруудтай хамтран ажилласны төлөө хориг тавьсны хариуд БНХАУ-ын Гадаад яам АНУ-тай хамтран хийх арга хэмжээнүүдийг цуцалж байгаагаа зарлалаа.

Тухайлбал, Бээжин ойрын өдрүүдэд АНУ-д болох далайн тэнгист аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн олон улсын хуралд оролцоохоос татгалзжээ. Үүнээс гадна Хятад-Америкийн цэргийн яам хоорондын харилцан ярианы хүрээнд энэ сарын 25-27-нд Бээжин хотноо болох байсан хоёр орны зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгчдийн уулзалтыг цуцалж байгаагаа мэдэгдлээ.

Мөн Хятадын тал тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд Терри Бранстедийг гадаад яамандаа дуудан ирүүлж, нэн даруй алдаагаа засаж, хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардсан байна. Эс тэгвээс Хятадын зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авна гэдгийг Хятадын Гадаад яам мэдэгджээ. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Сангийн яам БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын зэвсэглэл хариуцсан газар болон тус газрын дарга Ли Шанфугийн эсрэг хориг тавьсан.

АНУ-ын Сангийн яам ийм алхам хийснээ Хятад улс 2017 онд Оросын нисэх онгоц үйлдвэрлэгч Сухой компаниас "Су-35" загварын 10 сөнөөгч онгоц худалдаж авсан нь “Америкийн дайснуудад хориг арга хэмжээгээр шахалт үзүүлэх” тухай хуулийн заалтад багтаж байна гэж тайлбарласан. Үүнтэй холбогдуулан Хятадын эрх баригчид АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч буй юм байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 15 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 15 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 15 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 16 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 17 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top