x

Эко Майдар хот ямар байх вэ?

Фэйсбүүкт нэг хүн “Азийн шилдэг ЭКО хот шагналт Их Майдар хот. Нэг зүйл сануулахад шүтлэггүй, сүсэггүй, тэнэг хүнд харагддаггүй юм шүү” хэмээн бичиж дор нь олон хүмүүс өөр өөрсдийнхөө төсөөллийг бичжээ.

Тэгвэл ирээдүйд босох Майдар эко хот ямар байх талаар бага ч гэсэн төсөөлөл өгөх болов уу хэмээн  Майдар эко хот төслийн удирдагч Л.Баяртуулын ярьснаас түүвэрлэн хүргэж байна. Тус бүтээн байгуулалт нь нийслэлээс 60 гаруй км-ийн зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хийгдэнэ. Майдар эко хот дөрвөн үе шаттай баригдахад ойролцоогоор 40 тэрбум долларын хөрөнгө шаардагдана. Эхний үе шат буюу ирэх таван жилийн байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг хийсэн. Үүнийг хийхэд ойролцоогоор хоёр тэрбум долларын хөрөнгө шаардагдахаар байгаа аж.

Эхний үе шат нь 80-100 мянган оршин суугчтай байх бөгөөд энэ хэсэг баригдаад дуусахад хотод байх ёстой бүх зүйл баригдсан байна.

Майдар бурхны хөшөөт цогцолбор бол Майдар эко хотын бэлгэдэл

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт дэлхий дахинаа нүүдэлчин ард түмний суу билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээгч, их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурхны дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлон босгоно. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2009 оноос эхэлсэн. 2016 онд нэгдүгээр үе шат ашиглалтад орох ёстой байсан. Гэвч хөрөнгө оруулалтаас үүдэн ажил удаашраад байгаа. Ирэх онд угсралтын ажил явагдана хэмээн төслийн баг мэдээлсэн ч одоогоор суурийн ажил болоод бурхны хөлний хэсэг баригдаж байна.

Майдар хотод та нарын бодсон шиг өндөр барилгууд байхгүй. Дэлхийн хэмжээнд эко хотын жишиг бол өндөр барилга байдаггүй аж. Барилгууд нэг нэгнээ нарны гэрлээс халхлахгүйн тулд намхан байдаг гэнэ. Мөн байшин бүрийн дээвэр дээр сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж байрлуулах боломж нээлттэй тул сонголт таных.

Газар нутагтаа багтаж буй уулархаг газруудыг онгон байгалиар нь үлдээх бөгөөд тэр хэсгүүдэд морин тойруулга, газар тариалангийн бүсийг байгуулна. Мөн Майдар эко хотын иргэд эко хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.

Майдар эко хотод 2020 онд Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулна

Тус хотод эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын газар гэх мэт бүх зүйл цогцоороо баригдана. Үүнийг 2030 он хүртэл хийхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжийн төлөвлөлтөд одоогийн байдлаар их, дээд сургууль, театр, музей, эмнэлэг гэх мэт үйлчилгээний газрууд болон ажлын байр бий болгох хөнгөн үйлдвэрүүд баригдана. Морин тойруулга, газар тариалангийн бүсүүд бас төлөвлөгдсөн байгаа. Хэрвээ 2030 он хүртэл хотоо барьж дуусгаад эрэлт ихтэй байвал хоёрдугаар үе шатны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Засгийн газраас Майдар эко хот байгуулахад зориулан 12 мянган га газрын улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Хамгийн эхэнд их сургуулийн хотхон баригдах нь. Энэхүү бүтээн байгуулалт амжилттай босч ирвэл 2020 оны наймдугаар сард болох Азийн хүүхдийн их наадам тус хотод болох нь.

Таван музейтэй байна

Улаанбаатар хотод музейн зориулалттай баригдсан барилга ганцхан байдаг нь Лениний музей. Тэгвэл Майдар эко хотод таван музейн барилга байх аж. Их майдар цогцолборын өмнө хэсгээр байрлах аж. Манай улсын музейнүүд сан хөмрөгийнхөө 20 гаруйхан хувийг л нийтэд үзүүлдэг. Тэгвэл үлдсэн үзмэр нь агуулахад хадгалагддаг учраас барилга нь байхад үзмэр олдоно хэмээн үзэж байгаа бололтой.

Бас Майдар хотын төв талбайд томоохон тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулагддаг байна. Энэ үед хэн ч ОО д очерлохгүй. Тэд энэ асуудлыг шийдэж, төлөвлөж байгаа.

Мөн манай улсын түүхийг дэлхий нийтэд таниулах бааз болох Кино үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Монголын түүх гадаадын алдарт киночдын сонирхолыг татдаг. Гэвч яг кино хийх гэхээр бааз байхгүйгээр Монголын түүхээр хийгдэж буй кинонууд өөр өөр оронд зураг авалтаа хийдэг билээ. 

Байрын мөнгө Улаанбаатар хотынхоос 10 дахин бага

Нийслэлийн орон сууцанд амьдардаг иргэд сар бүр байрны мөнгө төлдөг. Дийлэнх нь тог цахилгаан, усны мөнгө байдаг. Тэгвэл Майдар эко хотын иргэн Улаанбаатарын иргэнээс даруй 10 дахин бага байрны мөнгө төлнө гэдгийг хэлж байв.

Учир нь Эрчим хүч, дулааны хэрэглээ Улаанбаатараас 80 хувь бага байна. Хур тунадасны усыг хуримтлуулж цэвэршүүлнэ. Өвөлдөө хиймэл нуурандаа цасаа бөөгнүүлээд хийвэл цаг агаар гурван хэмээр дулаахан болдог жишиг олон улсад байна. Саарал ус ашиглана, сэргээгдэх эрчим хүч ашиглана.

Бас ОХУ-ын технологиор хийгдсэн цэвэрлэх байгууламж ашиглаж, аж үйлдвэр баригдана. Майдар эко хотод ажилгүй иргэн үлдэхгүй.

Жолоочгүй автомашинд зориулсан зам байна

Майдар хотод жолоочгүй машин явна. Тэрэнд зориулсан зам байна. Энэ бол ирээдүйн хот гэдгийг санах хэрэгтэй. 2030 он гэхэд жолоочгүй машин дэлхийн олон оронд явна гэдгийг судлаачид хэлж байгаа. Майдар хотыг төлөвлөхдөө ирээдүй судлаачидтай хамтран ажилласан учраас хөгжлөөс хоцрохгүй. Хот төлөвлөлтийн багт хамгийн урд талын эгнээнд сууж үгээ хэлдэг хүмүүс бол ирээдүй судлаачид ажээ.

Майдар хотын төвийн хэсэгт “ногоон зам” байх бөгөөд тэр нь авто замтай огтлолцдоггүй байх аж. Энэ зам дээр цахилгаан машинууд зорчих ч явган хүн давуу эрхтэй. Ийм зам одоогийн байдлаар Лондонд бий гэсэн.

Майдар хотын унаган иргэн болох гээд шийдсэн л бол машины талаар бодох хэрэггүй. Иргэддээ нийтийн тээврийн хүртээмжийг маш элбэг байхаар төлөвлөсөн юм билээ. Хотоосоо гарч явах ажил гарвал... Ер нь л машин хэрэггүй дээ.

Майдар хотын айлууд хоймортой байна

Монголчууд суурин соёл иргэншилд шилжихийн хэрээр ёс заншлаа алдаж буй. Түүний нэг нь орон сууцанд амьдарч буй айлуудад хоймор байхаа больсон. Тэгвэл Майдар хотын айлууд хоймортой, тэндээ бурхнаа залж болох нь. Орон сууцны хороолол төлөвлөж буй архитектурууддаа төрлийнхний зүгээс “Монгол гэрийн хаалга зүүн урагш харсан байдаг. Хаалганы эсрэг тал гэрийн хоймор. Тэнд бурхан байх ёстой” гэсэн даалгаврыг өгчээ.

Таны ирээдүйн гэр дуу чимээний акустикаас эхлээд өнгө үзэмж нь хүртэл таныг удаан, тогтвортой амьдруулах бүхий л нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн төслийнхөн амлаж байна лээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 15 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 23 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 30 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 1 цаг 34 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 2 цаг 44 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 8 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 8 цаг 34 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 8 цаг 37 мин Хэлгүй бол төргүй 9 цаг 38 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 9 цаг 49 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 9 цаг 55 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 9 цаг 59 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 10 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top