x

Нийслэлд шинээр 160 цахилгаан, 600 эко стандартын автобус авна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд орон нутгийн өмчит хоёр компани, хувийн хэвшлийн 16 баазаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээг авч байна.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн өөрийн хөрөнгөөр 415 автобусаар нийтийн тээврийн шинэчлэлийг хийсэн бол 2023-2024 ондоо багтаан Монгол Улсын Засгийн газар шинэ 810 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийхээр ажиллаж байна.

Үүний тодорхой хувийг орон нутгийн өмчит компаниудад хуваарилах ч дийлэнх хувийг нийтийн тээврийн салбарын урсгал зардлыг бууруулах, иргэдэд ая тухтай, нарийн цагийн хуваарийн дагуу үйлчлэх шаардлага шалгуурыг хангах хувийн хэвшилд хуваарилна.

Мөн нийтийн тээврийн салбарт төлбөрийн уян хатан системийг бий болгох шаардлага тулгарсан. Тиймээс төлбөрийг нэмэхээс гадна дан ганц автобус үйлчилгээгээр нийтийн тээврийн салбарын хөгжлийг харах нь өрөөсгөл. Иймд олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр судалгаа хийж, хэрэгжүүлэхэд бэлэн хоёр төслийг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг эхлүүлээд байна.

2024 онд төсөл хэрэгжиж дуусах ба 4.2 км дүүжин замын тээвэр бий болсноор Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох ба авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулж эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар онцоллоо.

Үүнтэй холбоотой Наадамчдын өргөн чөлөөг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох “Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор-Хар хорин автобусны буудал” чиглэлийн дагуу хоёр буудал бий болж бизнесийн таатай орчин бүрдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.164)
    Зам дээрээ багтахгүй
    2023 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 1 цаг 0 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 1 цаг 10 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 1 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 21 цаг 25 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top