x

Л.Оюун-Эрдэнэ: Бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ.

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайд дэлхий дахин, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар танилцуулж ажиллах хүчин, цалин хөлс, боловсон хүчний бодлогын талаар ярилцлаа.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 1 сая 125 мянган хүн ажиллаж байгаагийн 22 хувь нь төрийн албанд, 74 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улсад дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс хамааралтай байгаа бөгөөд цаашид зохистой харьцааг бий болгохын тулд хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажлыг төрөөс гаргах, төрийн албаны цалингийн нэгдсэн сүлжээг үр дүн, гүйцэтгэлд суурилан шинэчлэх, үндсэн цалин, бүтээмжийн урамшууллыг оновчтой болгох зэрэг бодлого баримталж буйг Ерөнхий сайд ярив.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цалин хөлсний бүтцийн шинэчлэлийн хүрээнд 2022 онд төрийн албаны 222 ялгаатай цалинг 53 болгож бууруулсан, төрд ажилласан жил бүрийг нэг хувиар тооцож нэмэгдэл олгон, орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувь олгодог болоод байна.

Цаашид төрийн албан хаагчдын цалингийн ялгааг арилгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгаа гэлээ. Засгийн газар 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж 26,2 мянган иргэнийг ажлын байранд зуучилсан бол 2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.

Хүний нөөцийн салбарынхан Монгол төдийгүй дэлхий дахинд ажиллах хүчний хомсдол үүсээд буй тул алсыг харсан тогтвортой, цогц бодлого барьж төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай байна гэв. Цалин хөлс нэмэх зүй ёсны шаардлага байгаа ч бүтээмжид суурилсан байх, зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх, бэлтгэж буй мэргэжилтний чадвар, хандлага төлөвшилд анхаарах бодлого хэрэгтэй байгааг онцоллоо.

"Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Цалин нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна. Мөн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөр өндөр байгаад анхаармаар байна.

"HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай: Байгууллагуудад  ажиллах хүчний асуудал тулгамдаж байна. Мөн чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөрт оруулж өгмөөр байна.

"Макс" группийн Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав: Ажлын байранд чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн ур чадварыг сайжруулмаар байна. Ажлын байр олноор бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжмээр байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Төрийн албан хаагчдын болон цалингийн доод хэмжээг нэмэхийг нийгмийн баялгийн тэгш хуваарилалт илүү явагдана гэдэг утгаараа дэмжиж байна. Гэхдээ хувийн хэвшилд ирэх сөрөг үр дагаврыг нь бууруулъя гэвэл үүнийг бүтээмжтэй уях нь зөв. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цалин нэмэхэд гол асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл байдаг.

Монголын мэргэшсэн "Хүний нөөцийн менежер" холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр залуу ажиллах хүчний хомсдол үүссэн. Цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон. Үүнд бодлоготой хандах хэрэгтэй байна гэлээ.

"Витафит" группийн хүний нөөцийн захирал А.Дэлгэрмөнх: Анх удаа Ерөнхий сайдтай өглөөний уулзалтад орж байна. 10 жилийн өмнө Засгийн газраас "Зөгийн үүр" хөтөлбөр хэрэгжүүлж, тэр үед ур чадвартай, өндөр боловсролтой, туршлагатай хүний эрэлд явж байсан бол өнөөдөр ерөөсөө л хүний эрэлд явж байна. Ялангуяа, инженер техникийн мэргэжилтэн ховор байна. Хүнсний салбарт энэ жил механик инженер, тоног төхөөрөмжийн инженерийн төгсөгч байхгүй, сүүлийн дөрвөн жилд сантехникийн инженерийн төгсөгч байхгүй байх жишээтэй. Төрийн бодлого энд хэрэгтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан дэлхий дахинд ковид, дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн шок бий болж улс орнууд инфляциас үүдэн цалин хөлсний сорилттой тулаад байна.  Манай улсын хувьд ч ялгаагүй. Засгийн газраас бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн салбарт цалингийн шинэчлэлийг өнгөрсөн жил эхлүүлсэн бол энэ жил боловсрол, соёлын салбарт хэрэгжүүлж явж байна. Хэрэгжүүлэх явцад зарим тохируулга хийх шаардлага үүсэж байгааг хэллээ.

Уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэн судалж, хамтран ажиллахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 8 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 33 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top